Foto: http://www.bmw-elitavto.ru«Большая Земельная Компания» компани «ЭКО-Планета» гэсэн экологийн амралтын газрын төслийг Москва хотод гадаад орнуудын ЭСЯ-ны төлөөлөгчдөд энэ сарын эхээр танилцуулжээ. Төслийг Москва хотын захирагч, засгийн газрын дэргэдэх үйлдвэрийн эздийн зөвлөл дэмжжээ. Түүнээс гадна амралтын газрын олон объектыг барихад гадаадын мэрэгжилтнууд оролцуулах юм. Юуны өмнө угсаатны тосгон барихад оролцуулна. Орос Улсад ийм төсөл урьд хэрэгжүүлж байгаагүй. Энэ теслийн хүрээнд хамтран ажиллах боломжийг авч хэлэлцэхийг хүссэн хэд хэдэн орны ЭСЯ дээрх компанийн төлөөлөгчдийг урьжээ.
- Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Хангай «Большая Земельная Компания» компанийн ерөнхий захирал Виктор Клышйг хүлээн авч уулзаж, «ЭКО-Планета» төслийг сонирхов. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович дурдсан төслийг тайлбарлахыг Виктор Клышээс хүсэв. Компанийн ерөнхийлөгч ийн ярьж байна.
- Манай компани амралтын газар барих гол зорилготой. Одоо бид «Эко-Планета» хоёр төсөл хэрэгжүүлж байгаа. Эдгээр төсөл Москвагийнханд зориулагдсан. Энэ амралтын газарт угсаатны 70 орчим тосгон барих бөгөөд тосгон бур тухайн орныг төлөөлне. Энэ нь гэр бүлээрээ амрах газар байх юм. Жишээ нь, Москвагийнхан амралтын өдрөөрөө эрхийн бичиг худалдан авч, фин юмуу Вьетнам тосгонд амрахаар ирж болох юм. Хил давж явах шаардлагагүй. Тэд байшинг хөлсөлж, тэр нутагт юу дуртайгаа хийж болно. Ногоо хурааж, мал харж, шинэ сүү ууж, тухайн орны угсаатны музейтэй танилцаж болно. Энэ бүхэн амрах эрхийн бичгийн үнэд багтана. Дараачийн амралтын өдөр гэр бүлээрээ монгол айлд очиж болно. Гэрт орж, айраг ууж, монгол үндэсний хоол идэж, морь, тэмээ унах юм… Энэ нь сонирхолтой биш уу? Энэ орны угсаатны байдалтай танилцахаар бид Монголын элчин сайдтай уулзсан. Манай амралтын газар монгол айлтай болоход оролцохыг монголын тал хүссэн нь таатай.
- Та нар амралтын газрын эхний тосгоноо барьж эхэлсэн гэсэн. Хаана барьж байгаа юм бэ? Айлтай болоход Монголын тал яаж оролцох вэ?
- Амралтын газраа Москва орчимд, Жуковский, Боровскийн районд барьж байгаа. Энэ нь маш сайхан газар. Монголын талтай хэрхэн хамтрах тухайд бол бух зүйл яаж тохирохоос шалтгаална. Бид монол айлтай болоход ямар нэг барилгын компани хөлсөлж болох юм. Гэхдээ гэрийг монголчуудаас өөр хэн ч сайн барьж чадахгүй байх аа. Монголоос түнш олдоно байх гэж найдаж байна, учир нь амралтын газар байгуулахад олон улсын зүгээс тусгай хөрөнгө гаргах юм. Орон бүр зөвхөн өөрийн тосгоныг барихад оролцох давуу талтай юм.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>