Foto: http://smena.ru/newsЭхний болон гуравдугаар байранд АНУ, Германи Улс байна. Орост гадаадын иргэд олноор ирж байгаа нь Орос Улс цагаачлалын төрөл бүрийн урсгалын төвд байдаг болон энэ талаар эрх баригчид тохирсон зөв ажил явуулж байгаатай холбоотой гэж Орос Улсын цагаачлалын албаны орлогч дарга Вячеслав Поставнин үзэж байна.
Энэ жил Орос Улсад илүү чөлөөтэй, хялбар, аядуу цагаачлалын шинэ бодлого баримталж эхэлсэн. Манай оронд эдийн засгийн өсөлт ажиллах шинэ хүч шаардах учир энэ нь маш чухал. Гадаадын иргэдийг бүртгэх хуулиар энэ журам мэдээллийн шинжтэйг дурдая. Тэгэхдээ өөрийн ирсэн тухайгаа цагаачлалын абанд биеэр төдийгүй, шуудангаар мэдэгдэж болно. Тийм журмыг манай цагаач зочид сайн хүлээж авсан нь тоо баримтаас харагдана. Он гарсаар Орос Улсад гадаадын 2 сая хагас гаруй иргэн цагаачлахаар бүртгүүлжээ. Тийнхуу шинэ хуулийн дагуу гадаадын иргэн ОХУ-ын нутагт оршинсуух газраа сонгох, ийш тийш явах чөлөөтэй болсон нь дэлхий нийтийн практикт нийцэж байгааг Вячеслав Поставнин тайлбарлав.
- Манай цагаачлалын шинэ хууль Оросын нутагт ирж буй иргэдийн хувьд тохиолдож байсан хамгийн ноцтой асуудлыг арилгав. Урьд нь тухайн хүний хаашаа явахыг хянадаг байсан бол шинэ журам зөвхөн бүртгэх үүрэгтэй юм. Энэ нь юунд хэрэгтэй вэ? Шинээр ирсэн хүмүүс тухайн нутгийн дэд бүтэц — тээвэр, эрүүл мэнд, боловсролын салбарт нэмэлт ачаалал бий болгох нь илэрхий. Оросын нутаг бүрт гадаадын хэдэн иргэн байхыг тооцох нь бидний гол зорилт юм.
- Орос Улсад ажил хийхээр 120 орноос цагаачид ирж байна. Тэдний 90 орчим хувь нь ТУХН-ийн орнуудын иргэд юм. Түүнээс гадна Хятад, Турк, Вьетнамаас олон ажилчин Орост ажиллахаар ирж байна.
- Орос Улсын цагаачлалын алба ойрын үед Орос Улсад цагаачлалын тусгай төвүүд байгуулах бодолтой байгааг Вячеслав Поставнин мэдээлэв. Тэр төвүүдэд очсон хүн эмнэлгийн үйлчилгээ, боловсролын байгууллагын тухай мэдээлэл, эрх зүйн туслалцаа авч болно. Мэдээлэл-зөвлөлгөө өгөх тийм төв гадаадын ажилчдад олон асуудал шийдэж, Орос Улсад түргэн төвхнөхөд нь тус болох юм.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>