Foto: http://www.cinemasia.ruОросын өмнөд нутгийн Элст хотод энэ хийдийн салбар нээх юм. Элст дэх манай сурвалжлагч Валентина Бамбаева ярихдаа:
- Бие хамгаалах дорнын урлаг Ушугийн ордон — Шаолинь хийдийн салбарыг Халимагийн нутагт байгуулах тухай хэлэлцээрт 4-р сарын эцсээр Бээжин хотод гарын үсэг зуржээ. Халимагийн нийслэлийн зуун дүүрэгт энэ жил энэ салбарыг байгуулах болжээ. Халимагт суралцах нөхцөл сайн. Шаолины адил хөтөлбөрөөр сургана, сургах дунд зэргийн хугацаа 2 жил орчим юм» гэж хийдийн төлөөлөгчид тэмдэглэжээ. Салбарын хүрээнд бие хамгаалдах у-шу, кун-фу урлаг, бие чийрэгжүүлэх Тайзицюань, цигун гимнастик, хоолны дэг сахих болон гун ухааны хичээл үзнэ. Хижээл насныханд зориулсан тусгай дамжаа хиээллэнэ.
Саяхан Хятадын хийдийн удирдагч Зяо Хунбо тэргүүтэй төлөөлөгчид Элстэд зочилжээ. «Шаолины урлаг онцгой урлаг. Тэр нь эрүүл мэндийг сайжруулах төдийгүй, оюуны сэтгэлгээ хөгжүүлдэг» гэж хятад зочин тэмдэглэв.
- Бид Халимагт шаолины урлагийн шинэ төв байгуулахаар найдаж байгаа. Орос Улсад энэ санаачлагыг маш сайн дэмжиж байгааг бид өндөр үнэлж байна. ОУ-д шаолины урлаг хойшид ч амжилт олж, их эрэлттэй байх болно гэж бодож байна.
- Халимагт Шаолины хийдийн салбар нээх нь одоо Орост болж байгаа Хятдын жилээр зохиох ажлын нэг. Хятадын жилээр зохиох гол ажлын дотор Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн харилцааг улам өргөжүүүлэх болон ажил хэрэгч чуулга уулзалт, бага хурал орж байна. Хятадын жилийн хөтөлбөрт тэдний нэрт хамтлаг тоглож, хөгжмийн үдэшлэг явуулж, уран зургийн үзэсгэлэн гаргаж, хоёр орны эрдэмтэд уулзалт хийх юм.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>