Тэд Мэн муж улсад Цагаан ордоны одоогийн эзний аавын гэрт уулзана. Хоёр орны дипломат байгууллагын тэргүүн Сергей Лавров, Кондолиза Райс нар Потсдамд болсон хамтарсан хэвлэлийн бага хурал дээр ийн мэдэгдлээ. Тэнд «их наймын» сайд нарын уулзалт болжээ. Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Ерөнхийлөгч Путин, Буш нар албан ёсны бус уулзалт хийдэг багагүй туршлагатай. Энэ уламжлал ургэлжилж байгааг ирэх уулзалт харуулна. Гэхдээ энэ уулзалт онцгой ач холбогдолтой бол уу? Энэ нь уг уулзалт аав Бушийн гэрт болохтой холбоотой байгаад зогсохгүй. Орос-америкийн харилцааны тун амаргуй үед энэ саналыг гаргасан нь их учиртай. Тэгээд ч энэ саналыг хүлээж авах боломжтой гэж Путин үзсэн нь бур ч чухал. Энэ нь хоёр удирдагч бие биеэ найз гэж үзсэн хэвээр, тохиолдсон асуудлыг шийдэх боломжийг харж байна гэсэн уг юм. Германид «Их наймын» дээд хэмжээний уулзалт хийж, Орос Улс, АНУ-ын терийн тэргүүн нар мэдээжээр уулзаж ярилцсаны дараа хоёр удирдагчдын уулзалт болохыг тэмдэглууштэй. Уулзалтын хувиар тийм шахуу байгаа нь тэдний шийдэх ёстой зорилт их өргөн хүрээтэй, ноцтой болохыг гэрчилж байна.
Уулзалтаар хэлэлцэх хэргийн эцсийн төлөвлөгөөг Путин, Буш нар өөрсдөө тодорзойлох юм. Гэхдээ түүнд дараах асуултууд орно байх. Тухайлбал, Европт ПДХ америкийн систем байрлуулна. Орос Улс үүнийг зэвсгээр дахин хөөцөлдөхөд хүргэх, өөрийн болон Европын аюулгүй байдалд заналхийлсэн зүйл гэж үзэж байна. Европ дахь ердийн зэвсэгт хүчний тухай гэрээг цаашид хэрхэх асуудлыг лав хөндөнө. Энэ гэрээ арчаагүй хуучирсан гэж Москва үзэж буй , тууний дээр АНУ ч, НАТО-гийн түншүүд өнөө болтол батлаагүй байгаа юм. Бүс нутгийн асуудал, Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, бас терроризмтай тэмцэх асуудал хэлэлцэх юм.
Дурдсан олон асуудлаар Орос Улс, АНУ-ын үзэлд бодол нийцэхгүй байгаа төдийгүй, бур эсрэг тэсрэг байгаа нь нууц биш ээ. Гэхдээ энэ нь манай хоёр орон манай удирдагчдын хооронд яриа хэлцээ хийх, улс дундын хэвийн харилцаа үргэлжлүүлэхэд саад болохгүйг бид харж байна. «Хүйтэн дайн» ямар нэг талаар сэргэх тухай яриа байж таарахгуйг Путин, Буш нарын далайн чанадад хийх уулзалт нотлох юм. Орос, америкийн удирдагчдын чармайлтын дунд бий болсон харилцан ойлгох, итгэх, хариуцлага хүлээх суурь бүр хамгийн хэцуу асуудлыг ч шийдэх боломж олгож буй. Мэн муж улсад болох уулзалт энэ найдварыг биелүүлнэ байх гэж найдах байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>