Шинэ пуужин туршиж, Орос Улс Европ дахь ердийн зэвсэгт хүчнийг хязгаарлах тухай гэрээнээс гарсан нь өрнөд түншүүдийн үндэсгүй ажиллагаа, тууний дотор ПДХ гэрээнээс гарч, түүний элементүүдийг Европт байрлуулахад өгөх хариулт юм. Оросын ерөнхийлөгч Путин Грекийн ажил нэгт Каролос Папульястай хэлэлцээ хийсний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр ийн мэдэгдлээ.
- Орос Улс Европ дахь ердийн зэвсэгт хүчнийг хязгаарлах тухай гэрээг баталж, бух заалтыг нь дангаараа биелуулж ирснийг Путин дурдав. Манай орны зэвсэгт хүчнийг 300 мянга гаруй хүнээр цомхотгов. Хүнд бүх зэвсгээ Европын нутгаас гаргаж, Уралын нурууны цаана аваачсан. Гэтэл уг гэрээнд нэгдсэн өрнөд түншүүд гэрээг батлаагуй. Түүгээр ч барахгүй, тэд зүүн Европт шинээр зэвсэг аваачиж байна. Болгар, Румынд АНУ-ын цэргийн шинэ бааз байгуулж, Польшид ПДХ шинэ район байгуулж, Чехэд радар барьж байна. Орос Улс үүнийг тайван харж, гэрээгээ дангаараа биелүүлээд байж чадахгүй. Чухам иймээс нэг бол та нар энэ гэрээг баталж, заалтыг нь биелүүл, эсвэл бид түүнээс гаръя гэж бид ярьсан юм.
Путин бас ПДХ орос-америкийн гэрээний асуудлыг хөндөв. Энэ гэрээнээс АНУ гарах үед хариу алхмын тухай анхааруулсан. Путин эдгээр алхмын заримынх нь талаар ийн мэдээлэв.
- Өчигдөр бид задардаг олон толгойтой стратегийн балластик шинэ пуужинг дахиад туршив. Бас далавчит шинэ пуужин туршив. Орос Улс цэргийн боломжоо цаашид ч сайжруулна гэж Путин онцлон тэмдэглэв.
- Орос Улсын энэ ажиллагаанаас айх хэрэггүй гэж тэр ярив. Энэ ажиллагаа түрэмгий биш. Энэ нь өрнөд түншүүдийн ямар ч үндэсгуй нилээд хатуу өрөөсгөл ажиллагаанд өгсөн хариулт юм. Орос Улсын алхам дэлхийд хүчний стратегийн тэнцвэрийг хадгалахад чиглэжээ. Оросын ерөнхийлөгч бас дэлхийг нэг туйлтай болгох гэсэн асуудлаар ч ярив.
- Дэлхийн хамтын нийгэмлэгийн зарим гишүүний хувьд олон улсын эрхийн хэм хэмжээнд өөрийн ажиллагааг тааруулалгүй аливаа асуудлаар бүгдэд хүсэл зоригоо тулгах гэсэн хүсэл байх шиг байна. Энэ нь тулган шаардах зүйл, империализм л юм. Энэ нь маш хортой, аюултай зүйл гэж Путин ярив.
- Ерөнхийлөгч бусад оронтой эдийн засгийн талаар харилцах тухай ярихдаа Орос Улс улс төрийн харилцаанаас хамааралгүй энэ харилцааг адил тогтооно гэж тэмдэглэв. Болгарын Бургас боомтоос Грекийн Александруполис хот руу тавих нефтийн хоолойг богино хугацаанд тавина гэж найдаж байгаагаа Путин бас илэрхийлэв. Энэ төсөл Европын эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал гэж Грекийн ерөнхийлөгч үзэж байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>