Оросын ерөнхийлөгч Владимир Путин Москва хотод Португалийн ерөнхий сайд Жозе Сократиштай хэлэлцээ хийхдээ ийн мэдэгдлээ. Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Ерөнхийлөгч Путин АНУ-ын энэ аюултай төлөвлөгөөнд дахиад анхаарал хандуулахын тулд суулийн үед боломж бурийг ашиглаж байна. Тэр саяхан Австри, Люксембургт айлчлах үедээ энэ тухай ярьсан. Энэ нь Москва үүнийг үнэхээр ноцтой аюул гэж үзэж байгааг гэрчилж буй.
Юуны өмнө АНУ-ын санаархал Ираны зүгээс Европ руу пуужин харвахыг няцаахад огт чиглээгүйг Орос Улсад ойлгож буй. Ерөнхийлөгч Путин саяхан Кремльд Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаустай уулзахдаа энэ нотолгоог инээд хүргэм зүйл гээд, үүнийг тоо баримтаар харуулахыг санал болгосон. Америкийн санаархлыг хэрэгжүүлбэл Европт америкийн цөмийн цогцолборын элементууд анх удаа бий болно гэсэн үг болохыг тэрээр онцлон тэмдэглэжээ. Энэ нь «Першинг» маягийн стратегийн пуужин байрлуулахтай адил зүйл болно. Түүнээс гадна Чехэд байрлуулах радио локацийн станц Урал хүртэл Оросын нутгийг хянана. АНУ-ын ПДХ системийн элементууд Их Британи, Гренландад байдгийг мартаж болохгүй. Пентагон энэ салбарт Японтой ч хамтран ажиллаж байна. Гэвч ингээд зогсоогүй. Сая Алс дорнодод Оросын Камчаткийн эсрэг талд АНУ-ын эргийн дэргэд ПДХ системийн хүчирхэг радар барьжээ. Гэвч дурдсан бүх зүйл нь хуурай газар, агаар, сансарт ПДХ дэлхийн систем байгуулах Вашингтоны чармайлтын зөвхөн нэг хэсэг нь юм. Үүний сацуу НАТО-гийн цэргийн байгууллага Оросын хил руу түргэн дөхеж буй. Үүний хариуд Москва арга хэмжээ авах нь мэдээж.
АНУ-ын энэ бүх үйлдэл Москва, Вашингтоны хооронд олон арван жил тогтсон цэрэг-стратегийн тэнцвэрийг алдагдуулах аюултай нь хэнд ч ойлгомжтой. Энэ нь Европыг америкийн санаархлын барьцаанд оруулж, түүнийг хожмын байлдааны талбар болгох аюултай юм. Польшид америкийн пуужин бий болбол тус тивийн байдал тогтворгүй, аюултай болно. Америкийн ПДХ системд Европыг оролцуулахыг Франц, Германи, Норвеги, Австрали болон европын бусад орон эсэргүүцэж байгаа нь санамсаргүй хэрэг биш ээ. Орос Улс тугшиж байгааг маш ноцтой авч үзэхийг европчуудад Баварийн ерөнхий сайд Эдмунд Штойбер энэ долоо хоногт уриалсан. Германы социал-демократ намын дарга Курт Бек өрнөдийн түншүүд, юуны өмнө АНУ-д хандаж, зэвсэг хураах салбарт санаачлага гаргаж, Европт ПДХ систем байрлуулахаас татгалзахад бэлэн байхыг уриалжээ. Испанийн ерөнхий сайд асан Фелипс Гонсалес ч саяхан Вашингтоны төлөвлөгөөг эсэргүүцэж, Москвагийн байр суурийг дэмжив. Үүнээс харахад Европт АНУ-ын ПДХ систем байрлуулах тухайд Орос Улс сэтгэл тугшиж байгааг дэлхийд ойлгож байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>