Уур амьсгалыг хамгаалах болон эрчим хүчний аюулгүй байдал. терроризмтай тэмцэх зэрэг асуудал хэлэлцэв. Гамбургийн уулзалтад 46 улсын төлөөлөгч оролцлоо. Үүнд Европын хобооны 27, АСЕАН-ы 10 орон, бас Япон, Хятад, Энэтхэг, өмнөд Солонгос, Пакистан, Монгол Улсын төлөөлөгч оролцов. Азийн орнуудтай ЕХ 1996 оноос яриа хэлцээ хийж эхэлжээ. Энэ бага хурлыг хоёр жилд нэг удаа европын юмуу азийн аль нэг оронд хийж ирлээ.
МУ-ын хувьд энэ уулзалт мэдэгдэм үр дүнтэй боллоо. ЕХ Монголд олгох санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Монгол Улс 2010 он хүртэл юуны өмнө ХАА дэд бүтэц хөгжүүдэхэд нийтдээ 14 сая евроны тусламж авна.
Берлиний үзэж байснаар, бага хурал дээр дэлхийн уур амьсгалыг хамгаалах сэдэв гол зүйл болох ёстой байжээ. Энэ нь хамтран ажиллах төдийгүй, хариуцлага харилцан хүлээхийг шаардсан нэг сэдэв гэж Германы Гадаад Хэргийн сайд Штайнмайер мэдэгджээ. Хятадад энэ бүхнийг улам ойлгож бсйгааг нь хятадын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхэд харагдсан тухай тэр ярив. Хятадын ГХ-ийн сайд Ян Зэчи Гамбургот бага хурал ээр уг хэлэхдээ энэ асуудал тулгамдсан шинжтэйг үнэн хэрэг дээрээ зөвшөөрсөн ч Хятад Улс уур амьсгалыг хамгаалах үүднээс эдийн засгийн эрчимтэй өсөлтөө зогсоохгүй гэдгийг шулуухан ойлгуулав. Энэтхэгийн засгийн газар ч ийм байр суурьтай байна. Үүний улмаас Гамбургийн уулзалтад оролцогчид дэлхийн уур амьсгалыг хамгаалах нэгдсэн жишгийн талаар тохирч чадсангүй. Хөрөнгө оруулалтыг хамгаалах, эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр хөгжүүлэх, эрчим хүч ариглах салбарын нийтлэг зорилго чухал болохыг төгсгөлийн албан мэдээнд өгүүлжээ. Гэхдээ үндэсний онцлогийг харгалзах ёстойг баримт бичигт дурджээ.
Гэвч дунгийн хэвлэлийн бага хурал дээр Штаймайер өөдрөг байхыг хичээв. «Бүх асуудлаар бид тохироогүй нь мэдээж. Энэ нь юуны өмнө үндэсний болон олон улсын хэмжээнд бохирдолтын байж болох түвшинг мөрдөх асуудалд хамаатай». Үүний сацуу эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрийг ашиглах асуудлаар нийтээр заавал хүрэх зорилго чухал үүрэгтэйг бүгдээрээ зөвшөөрсөн гэж Германы Гадаад Хэргийн сайд үзэж байна. Энэ баримтыг хэлэлцүүлгийн явцад гарсан ахиц гэж үзэж дурдвал зохино. Даяарчлах үйл явцыг Штайнмайер нааштай үнэлж, энд боломж их байгаа гэж үзжээ. Үүний сацуу даяарчлал нь хүн төрөлхтний өмнө таатай төлөв нээв, түүнд дүрэм журам шаардлагатай байна гэж тэр ярив.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>