«Иссык-Куль-Антитеррор-2007» сургуульд ШХАБ-ын улсуудын цэргийн анги, тусгай албадын ангиуд оролцов. Энэ сургууль террорист ажиллагааг илрүүлэн сэрэмжлэх, хууль бус зэвсэгт булгуудийг устгах, улсын хил хамгаалалтыг хүчтэй болгох талаар өргөн хэмжээтэй тусгай ажиллагаа явуулах ШХАБ-ын гишуун улсуудын тусгай албад, хүчний байгууллага, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг боловсруулах зорилготой юм. Цэргийн сургуулийн явцад Орос, Хятад, Киргиз, Казах, Узбек, Тажикийн цэргийн албан хаагчид террорист булгуудийг илрүүлэн, тусгаарлаж, хөнөөлгүй болгов. Сургуульд төлөвлөснөөр, Киргизийн нутагт Орос, Казахаар дамжин террорист ажиллагаа үйлдэх тулаанчдын булэг оруулжээ. Терроистууд гэгдэх этгээдүүд Орто-Токойн усан сан далан дэлбэлэх бөмбөг тавьсан байна. Дараа нь Исссык-Кулийн эрэгт хэт даврагсдыг устгах цэргийн ажиллагаа явуулав. Усан сангийн далангийн сургуулийн төгсгөлийн гурав дахь хэсэгт барьцааны хүмүүсийг суллуулах тусгай ажиллагаа явуулав. Барьцааны хүмүүс авсан террорист булгууд болон дээрэмчдийн бүлгийг устгах ажиллагаанд Киргизийн нисэх хүчин, их буу, явган цэргийн байлдааны машин, мото буучийн анги, ШХАБ-д оролцогч орнуудын тусгай анги – мянга гаруй хүн оролцов. Цэргийн ангиуд оролцсон нь одоо тусгай байгууллагуудын ганц нэг ажиллагаагаар хязгаарлах боломжгүй тийм их хэмжээний аюулыг террористууд бий болгож байгаатай холбоотой юм. Иймээс ШХАБ-ын хүрээнд терроризмтай тэмцэхэд батлан хамгаалах байгууллагуудыг ч оролцуулав. ШХАБ-д ажиглагчаар оролцдог орон, тухайлбал Пакистан, Энэтхэг, Монголын албан ёсны төлөөлөгчид Киргизид болсон сургуулийг ажиглав.
«Иссык-Куль-Антитеррор-2007» командлал штабын сургуулийн дунг гаргах үед бас терроризмын санхүүжүүлэлтийн асуудал онцгой анхаарал татав. Оросын ерөнхий прокурорын газрын мэдээгээр, терроризмыг санхүүжүүлэхэд холбогдолтой гэж сэжиглэгдсэн байгууллагын дотор 1500 гаруй байгууллага, бие хүн байна. Үүнтэй холбогдуулж терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзлийг санхүүжүүлэхийг эсэргүүцэх, бас ялт аргаар олж авсан орлого, хөрөнгийг хууль ёсны болгохтой тэмцэх хэлэлцээр боловсруулах асуудал авч үзэхийг ШХАБ-ын террортой тэмцэх бүс нутгийн байгууллагын зөвлөлд ОУ санал болгожээ.
ШХАБ-ыг эхлээд төв Азид бат бэх энх тайван, тогтвортой хөгжил бий болгох зорилгоор энэ нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг ур бүтээлтэй хангаж чадах байгууллагын хувьд байгуулсан билээ. ШХАБ нь цэрэг-улс төрийн эвсэл биш, цэргийн эвсэл болохыг эрмэлзээгүй. Тус байгууллага нээлттэй бөгөөд бух улс орон, олон улсын байгууллагуудтай бүх талын хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хичээж байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>