- Сергей Ивановын тайлбар тун үнэмшилтэй. Манай зүүн болон өмнөд хөрш дунд болон бага тусгалтай пуужинтай. Энэ ноцтой зүйлийг бид харгалзан үзэж таарна гэж тэр ярив.
Одоо тийм пуужин Энэтхэг, Пакистан, хойд Солонгос, Хятад, Иран, Израиль болон бусад зарим оронд байгааг сануулах хэрэгтэй. Дунд тусгалтай пуужин 1000-5500 км, бага тусгалтай пуужин 500-1000 км-ын зайд буй байг ононо. Зөвхөн хоёр орон дунд болон бага тусгалтай пуужин эзэмших эрхгүй. Энэ нь Орос Улс, АНУ.
Яагаад ийм юм болсон юм бэ? Бур 1987 оны 12-р сард ЗХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачев АНУ-д айлчлах үед дунд болон бага тусгалтай пуужинг устгах тухай зөвлөлт-америкийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээг удалгүй Москвад ч, Вашингтонд ч баталсан. Гэрээнд зааснаар ЗХУ 1752, АНУ 869 пуужин устгах үүрэг хүлээсэн. Зэвсгийг хязгаарлах биш, харин бодитой багасгахаар заасан хэлэлцээрийг анхудаа байгуулсан. Энэ гэрээг одоо ч мөрдөж буй. Гэвч түүнд ердөө хоёр орон оролцжээ. Дунд болон бага тусгалтай пуужинг хорогдуулах тухай гэрээ ашиггуй болов, учир нь энэ завсар тийм пуужинтай олон улс орон бий болов.
Өөр нэг зуйл ч байдлыг хундруулж байгаа нь мэдээж. НАТО өргөжиж, Оросын хилд тулж ирэв. Москвад үүнд их болгоомжтой хандаж байна. Европт ПДХ америкийн системийн элементууд байрлуулах бодол ч багагүй түгшүүллээ. Чехэд радио локацийн станц барих, Польшид амдан сөнөөх 10 пуужин байрлуулах юм.
Бий болсон байдлаас гарах арга эрж хайх асуудал үүсэх нь мэдээж. Шаардлага тохиолдвоос Орос Улс дунд болон бага тусгалтай пуужин үйлдвэрлэхээ сэргээж, түүгээр зэвсэглэхэд бэлэн байгааг саяхан Оросын стратегийн томилгооны пуужинт цэргийн командлагч хурандаа Николай Соловцев мэдэгдсэн.
Дунд болон бага тусгалтай пуужингийн тухай шинэ гэрээнд оролцогчдын дотор Орос Улс, АНУ-аас гадна бусад улсыг оруулан тийм гэрээ бэлтгэх өөр зам байгаа нь лавтай. Бас өөр хувилбар ч байж болно. Харин одоогоор бий болсон байдал Орос Улсад бодитой аюул боллоо гэж ерөнхий сайдын 1-р орлогч Сергей Иванов үзэж байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>