Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров ийн мэдэгдлээ. Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Европ дахь зэвсэглэлд хяналт тавих хүрээнд бий болсон зохисгүй байдлыг арилгах үүднээс ийм бага хурал хийх шаардлагатай гэж Оросын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн ярив.
Юун тухай ярьж байна вэ? Европ дахь ердийн зэвсэгт хүчний тухай гэрээнд Парис хотод 1990 онд гарын үсэг зуржээ. Энэ нь тэр үед бусад баримт бичигтэй нийлээд европ тивийг аюулгүй болгож, сөргөлдөгч талуудын үйлдлийг урьдаас тааж болох байв. Энэ гэрээ танк, хуягт, том амтай их буу, цохилтын нисдэг тэрэгний тоог хязгаарлажээ. Ингэхдээ НАТО, Варшавын гэрээ гэсэн цэрэг-улс төрийн байгууллагад багтаж байсан улсуудын хувьд зэвсгийн хамтын түвшин гэгчийг хязгаарлажээ. Тийнхуу аль ч тал нь ашиглж болох хамгийн цөөн тооны зэвсгийн тэнцвэр бий болгожээ.
Гэвч суулд болсон үйл явдал тохиролцсон зүйлд нилээд засвар оруулав. Варшавын гэрээний байгууллага тарав. Гэтэл НАТО өргөжиж, Оросын хилд ойртлоо. Энэ эвсэлд багтаж байсан Варшавын гэрээний хуучин гишүүд дорнын орнуудын булгээс өрнөдийн орнуудын бүлэгт шилжихээ одоо хүртэл албан ёсоор хийгээгүй байна. Үүний улмаас НАТО-д ашигтай өөрчлөлт гарчээ. Болгар, Румынд хүнд зэвсэг, техник бүхий байлдааны хүчнийг байрлуулах АНУ-ын төлөвлөгөө хэрэгжих нь дээрх гэрээний эргэн тойронд бий болсон тэвчих аргагүй байдлыг л лавшруулах юм.
Бас нэг маш чухал зүйл. Орос Улс Европ дахь ердийн зэвсэгт хүчний тухай гэрээг 2004 онд батлахдаа, тус тив дэх шинэ байдлыг НАТО-гийн удирдлага харгалзаж үзнэ гэж боджээ. Гэвч ингэсэнгүй. Брюссельтэй урьдаар хэлэлцээр байгуулсан ч эвслийн шинэ орнууд, юуны өмнө Балти хавийн БНУ-ууд ерөөс уг гэрээнд нэгдээгүй. Үүний улмаас уг гэрээний хяналтад ороогүй «саарал бүс» гэгч бий болов.
Ийм нөхцөлд Москва Европ дахь ердийн зэвсегт хүчний тухай гэрээг (ЕЕЗХТГ) мөрдөхөөс азнажээ. Гэрээнд оролцогчид уг гэрээг батлах асуудлыг Стамбулийн тохиролцоотой холбох гэсэн оролдлогыг Москва эрс няцаав. Стамбулийн тохиролцоонд Гүрж, Молдаваас оросын цэргийг гаргахаар заажээ. Энд шууд холбоо байхгүй гэж оросын улс төрчид үзэж байна. Гэхдээ Орос Улс ЕЕЗХТГэрээн дэх түншүүдийн нотолгоог сонсоход бэлэн байна. Иймээс гэрээиий ирээдуйг хэлэлцэх онц бага хурал хийхийг удахгүй санаачлах бодолтой байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>