Умард атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффер саяхан ерөнхийлөгч Жорж Буштай хэлэлцээ хийсний дараа ийн мэдэгджээ. Энэ нь европын орнуудыг пуужингийн болзошгүй цохилтоос илуу найдвартай хамгаална гэж ноён Схеффер үзэж байна. Манай тайлбарлагч ярихдаа:
- АНУ-тай хийсэн хэлэлцээ Европт ПДХ системийн элемент байрлуулах тухайд өөрийндөө гарч байгаа болон холбоотнуудын зүгээс гаргаж байгаа шуумжлэлийг намжаах давхар зорилготой юм. Энэ нь Вашингтон европын холбоотон орнуудын нутгийг өөрсдийн эрх ашгийн үүднээс ашиглах бодолтой байгаа учир бур ч чухал. АНУ ПДХ системийг хожим Оросын эсрэг ашиглахаар тооцон байгуулж байна гэж орос шинжээчид үзэж байна. Энэ талаар «Политика» сангийн ерөнхийлөгч Вячеслав Никоновын санаа бодлыг сонсоё.
- Европт үндэсний ПДХ системээ байрлуулах гэсэн АНУ-ын шийдвэрийн талаар Орос Улс, НАТО дахь түншүүдтэй нилээд ноцтой зөрөлдөөн гарсан. Иймээс Вашингтоныхон холбоотнуудтай үүссэн зөрчлийг намжааж, ПДХ хамтарсан систем боловсруулахад тэднийг оролцуулж, түүнийг америкийн биш, харин НАТО-гийн болгон харуулж байна. Энэ тохиолдолд түүнийг байгуулахыг Европын орнууд зөвшөөрсөн, бас эдгээр системийг Польш, Чехэд байрлуулах ажлыг техникийн талаас гуйцэтгэхэд тэдгээрийг оролцуулах боломжой гэж үзэж байна. Европынхон «товчлуур» дарах асуудал тавивч Вашингтон үүнийг нь зөвшөөрөхгүй. «Хүйтэн дайны» жилуудэд Европт байрлуулсан пуужин цөмийн хүчний тулхуурийг АНУ хэзээ ч өгч байгаагуйтай адил. Америкчууд тэдгээрийн үндэсний хяналтыг ямагт хадгалж ирсэн, мөн ПДХ системээ Европ тивд байрлуулбал тэр системийг хянасан хэвээр байх юм. Вашингтон өнөөдөр ПДХ системийн талаарх зөрөлдөөнийг намжааж, түүнийг байгуулах ажлыг түргэтгэх зорилготой байна.
- Орос Улс саяхан АНУ-ын төлөөлөгчидтэй холбоо барьсаны дараа Европт ПДХ системийн элементууд байрлуулах асуудлыг зохисгүй гэж үзсэн байр сууриа өөрчлөөгүй гэж Владимир Путин Венад мэдэгджээ. Тэр АНУ-ын төлөвлөгөөг дэлхийн стратегийн хүчний тэнцвэрт аюултай зүйл гэв. Европт болж байгаа ямар ч үйл явдал тэнд шинэ шинэ зэвсэг дүүргэхийг зөвтгөж таарахгүй. Орос Улс нээлттэй хэлэлцүүлгэ дээр бодит баримт түшин энэ санаа бодлоо баримтлахад бэлэн байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>