Манай радиокомпании орос хэлний жилд зориулсан радио зохион бичлэгийн уралдаан явуулж байна.
Та нар энэ уралдаанд оролцохдоо дараах гурван сэдвийн аль нэгээр нь зохион бичлэг бичих ёстой.
Эхний сэдэв. –Би орос хэлийг яагаад сурсан, сурч байгаа буюу сурахыг хүсдэг вэ?
2-р сэдэв. –Орос хэл Монгол оронд өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар байдалтай вэ?
3-р сэдэв. –Орос орноор миний хийх аялалын зам.
Сонсогчдын хариу бичсэн цөөнгүй захидал ирээд байна.
Улаанбаатрын Цэндийн уралдааны асуултад хариу өгсөн захидал манайд бусдаас түрүүн ирлээ. Иймээс бид «Новости Монголии» Сонин бүтэн жилээр захиалах эрхийн бичиг Танд гардуулна. Би орос хэлийг яагаад сурсан, сурч байгаа буюу сурахыг хүсдэг вэ? сэдэвт зохион бичлэгээс нь уншиж сонирхуулья.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Бямбацог уралдааны гурван сэдвээс «Орос хэл сурахыг хүсдэг» гэсэн сэдвийг сонгож авч бичихдээ.
Манай уралдааны хоёр дахь сэдэв болох «Орос хэл Монголд өчигдөр. өнөөдөр» сэдвээр Цогтбаатар сонирхолтой бүтээл ирүүлжээ. Тэр Монгол дахь Оросын ЭСЯ-ны дэргэдэх дунд сургуулийн 10-р ангид сурдаг. Цогтбаатар орос хэлээс гадна Оросын түүх, түгээмэл түүх, орос уран зохиол, бусад хичээл үздэг. Тэр хариултаа оросоор сайн бичжээ. Монголд орос хэл үзэх болсоор 100 гаруй жил болжээ. Цогтбаатар бичихдээ:
- «Орос хэл сурсан нь олон монгол хүн албан тушаал ахихад чухал үүрэг гуйцэтгэсэн. Залуу үеийг хүмүүжүүлэхэд орос хэлний үүрэг нэмэгдэв. Манай олон эцэг эх оросын зохиолчдын шилдэг бүтээлийг мэддэг, оросоор чөлөөтэй харилцдаг. Манай ард түмэн оросын гүн ухаантнуудыг багшаа гэж үзэж, сургаалыг нь дагаж ирсэн.
Одоо манай сургуулиудад орос хэл үзэж байна. Орос хэл сурах шаардлагатайг олон хүн ойлгож буй. Манай нийслэлд орос хэлээр сургадаг олон дунд сургууль, их сургууль бий. Орос боловсролыг өнөөдөр дэлхийд өндөр үнэлж буй. Орос хэл, оросын сонгодог уран зохиолыг дэлхий дахин биширдэг. МУ ОУ-тай хиллэдэг учир орос хэл мэдэх нь монголчуудын хувьд чухал. Бид хөршийнхөө хэлийг мэддэг байх хэрэгтэй. Орос хэл бол МУ, ОУ-ыг холбодог гүүр билээ.
- Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх дунд сургуулийн 10-р ангийн сурагч Сарантуяа «Орос хэл Монголд өчигдөр, өнөөдөр» сэдвээр хариулжээ.
- Сарантуяа эх орныхоо түүхтэй анх хэрхэн танилцсанаа бичжээ. Тэр үед тэр 6 настай байжээ. Тэр бичихдээ:
- «Монголд олон хүн орос хэл мэддэг, аймгийн төвд аж төрж, ажиллаж байсан оросуудтай харилцдаг байжээ. Хөдөөнийхөн гадаад хэл мэддэггүй байх гэж би бодож байснаа санаад ичсэн.
- Манай үндэсний баяр цагаан сар болоход манайхан хөдөө алс нутаг руу явсан. Том биш гэрт олон хүн цугларч, хөгшид манай аав ээжийг магтаж, дуу бид хоёрын том болсныг гайхаж байлаа. Тэгэхэд намайг орос дуу дуул гэсэн. Дууг дахин дахин дуулуусан. Орос хэлээр миний сайн ярьж байгааг хараад бүгд гайхсан. Тэгтэл миний дуулж байсан дууг хэн нэгэн бас дуулахыг сонслоо. Түүнийг ахиулж харвал цыгантай төсөөтэй настай эмэгтэй хүн байв.
Энэ алс хөдөө нутагт надаас өөр орос дуу мэддэг хүн байсанд би их гайхсан. Дараа нь манай аав ээж Монголын түүхэнд орос хэлний гуйцэтгэсэн үүргийн тухай ярьсан.
- Одоо орос хэл Монгол орны амьдралд ямар үүрэгтэй тухай Сарантуяа ийн бичжээ.
- «Одоо орос хэл хойш тавигдаж, олон улсын хэл болох англи хэлийг орон бүхэнд үзэж байна. Гэхдээ миний оронд орос хэл төрөлх хэлний дараа хүндтэй байранд ордог.
Томчуул орос хэл мэддэг нь манай залууст их нөлөөтэй. Иймээс орос хэл сонирхох сонирхол буурахгүй байгаа.
Орос Улс манай хөрш, бид худалдаа, улс төрийн харилцаагаа таслахгүй. ОУ, МУ салшгүй холбоотой, ард түмний нь найрамдал мөнх. Орос хэл мэдэхэд ер илуудэхгүй. Тийм сайхан, нарийн тувэгтэй хэлийг сурууштай.
- Орос хэлний жилд зориулсан уралдааны гурав дугаар сэдэв нь Орос орноор миний хийх аялалын зам» гэсэн сэдэв.
- Төв аймгийн Заамар сумын дунд сургуулийн 6-р ангийн сурагч Цанлиг хариултаа оросоор сайн бичжээ. Тэр бичихдээ:
- «Би бүр багадаа Оросын хотууд, Оросын ард түмнүүдийн тухай олонтаа сонссон. Тэгэхдээ Москва, Санкт-Петербургийг хамгаас илуу сонирхдог. Москва бол баатар хот, Оросын улс төр, аж үйлдвэр, ШУ, соёлын чухал төвийн нэг. Би Москвагийн Улаан талбайд очиж, нэр үл мэдэх цэргийн булшинд цэцэг тавих хүсэлтэй. Бас Третьяковын үзэсгэлэнг үзэж, их театрт ормоор. Би Москвагийн УИС-д сурахыг эртнээс мөрөөддөг. Санкт-Петербург хотыг нэгдүгээр их Петр хаан 1703 онд байгуулсныг мэднэ. Энэ нь оросын хувьсгалын өлгий – хот, эх орны их дайны баатар хот. Би Эрмитажаар орж, бас «цагаан шөнийн» харж, Нева мөрний гүүр салахыг харахыг хүсч байна.
- Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх дунд сургуулийн 8-р ангийн сурагч Эрдэнэцогт энэ сэдвээр орос хэлээр сайн бичжээ. Тэр бичихдээ:
«Газрын зураг дээр Орос орон нүүж байгаа үүл шиг дурстэй байдаг. Би Оросын тухай анх газар зүйн хичээл дээр мэдсэн. Орос Улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүн байранд ордог гэж багщ ярихад би их гайхсан. Ямар том орон бэ? Оросын нутагт өтгөн ой, өндөр уул нуруу, өргөн гол мөрөн бий. Ижил мөрөн гэхэд нийт европт хамгийн урт мөрөн. Оросын нутаг нүүрс, нефть, хийгээр баян учир эдийн засгийн хөгжилд их үүрэгтэй».
- Эрдэнэцогт Москва, Санкт-Петербургт ирэхийг хүсч байна.
- Би Сибирь, Алс дорнодод очихыг хүсч байна. Алс умард нутагт бараг бүтэн жил өвөл болдог, Андерсений үлгэрийх шиг үргэлж цастай байдаг. Их хүйтэн хүмүүсийг өлчир, чийрэг болгодог. Би нэхий дээд өмсөж, чарга, цанаар явна. Дэлхийн хамгийн гүнзгий нуур Байгал нуур энд байдаг. Их хэмжээний талбай эзэлсэн сайхан нуур учир түүнийг «Алдарт нуур» гэдэг. Манай багш Байгал нуурын зураг авчирч үзүүлж байсан. Байгад нуур тун гоё, үгээр дүрслэх аргагүй сайхан.
- Эрдэнэцогт олон зүйл хүсдэг. Тэд мөрөөддөг зүйлийнхээ талаар ийн бичжээ.
- «Би бас ерөнхийлөгч Путингтай уулзахыг хүсч байна. Миний мөрөөдөл хэзээд биелнэ гэж итгэдэг. Гэхдээ ингэхийн тулд сурах хэрэгтэй, сайн сурах хэрэгтэй. Би орос хэлэнд хайртай, Орос оронд хайртай гэдгээ дахин дахин хэлье. Миний хүсэл биелж, би орос хэл төгс мэдээг болж, Орос Улс, Монгол Улсыг цэцэглүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна».
- Уралдааны асуултыг хариултыг бид 9-р сарын 15 хүртэл хүлээж авна. Комисс орос хэлээр бичсэн, монгол хэлээр бичсэн, 14 хүртэлх насны хүүхдийн бичсэн, 2007 онд дунд сургууль төгсөгчийн бичсэн гэсэн дөрвөн ангиллаар шалгаруулна. Ангилал бүрээс түрүүлэгч тодруулна.
- 10-р сард монгол-оросын найрамдлын ээлжит сарын ажлын өдрүүдэд Улаанбаатар хот дахь Оросын ШУ, соёлын төвд уралдаанд түрүүлэгсэд, шагналт байранд орогсдод бэлэг дурсгалын зүйл, бас хэлний толь, «Новости Монголии» сониныг жилээр захиалах эрхийн бичиг гардуулна. Уралдааныг ивээн тэтгэсэн «Базовый элемент» компани 2007 онд Монголын дунд сургууль төгсөгчид зориулан тусгай шагнал бий болгож, «2007 оны төгсөгч» ангилалд түрүүлэгчийн Улаанбаатар хот дахь Плехановын нэрэмжит Академийн салбарт суралцах зардлыг гаргах юм.
- Хаягаа давтан хэлье. Москва. 115326, Пятницкая, 25. Монгол Улс руу нэвтрүүлэг явуулдаг хэлтэс. Та нар бас хариултаа post_mn@ruvr.ru цахим хаягаар ируулж болно.
- Бас нэг хүсэх зүйл. Та нар захианы дугтуй дээр хаягаа бүрэн, гаргацтай бичиж, бас гэрийн утас, гар утасны дугаараа бичээрэй. Тэгвэл тантай холбоо барихад амар юм.
- Цаг хугацаа түргэн өнгөрч байна, иймээс хариултаа түргэлээрэй. Уралдаанд оролцох бүх хүнд амжилт хүсье.

Орчуулагч О. Яшкулова, П. Шагдар

<сонсох>