Энэ нь нь өнгөрсөн долоо хоногт Владимир Путины төв Азийн орнуудаар хийсэн айлчлалын гол дун боллоо.
Гурван улсын төрийн тэргүүн – Путин, Назарбаев, Бердымухаммедов нар Каспийн хавийн хийн хоолойны шинэ хэсгийг тавих, «Дундат ази-Төв» гэсэн хоолойны одоогийн дэд бүтцийн системийг шинэчлэх тухай хамтарсан баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Каспийн хийн хоолой Туркмен, Казахийн нутгаар Каспийн зуун эргийн дагуу явж, дараа нь Оросыг дамжин дэлхийн зах зээлд гарна.
Энэ хоолой дундад Азиас Европ руу эрчим хүч агуулагч нийлүүлэхийг ихээхэн нэмэгдүүлэх боломж олгоно. Бур 2009-2010 онд түүгээр хий нийлүүлэх нь жилдээ 10 тэрбум шоо метр хүрч, цаашлаад Туркменд шинэ орд хайсныг оруулбал гурав дахин нэмэгдэнэ гэж Оросын Төрийн думын эрчим хүч, тээвэр, холбооны хорооны дарга Валерий Язев үзэж байна.
- Жилдээ 10 тэрбум шоо метр хий нийлүүлэх чадалтай дундат Ази – төв-4 гэсэн Каспийн тэнгис хавийн хийн хоолой барих энэ хэлэлцээр нефть, хийн салбарт маш чухал юм. Ийнхуу шинэчилсэний дунд түүний чадал 20 тэрбум хүртэл нэмэгдснээр бид жилдээ 30 тэрбум шоо метр казах, туркмен, узбекийн хий нэмж гаргаж чадах юм. Цаашдаа хийн хоолойн чадлыг 90 тэрбумд хүргэнэ. Энэ нь Орос Улсад дундат азийн нефть, хийг европын зах зээлд голлон гаргагчийн хувьд Орос Улсын байр суурийг хадгалах том хэмжээний маш дорвитой хэлэлцээр юм.
- Төсөлд оролцогчид түүнийг аль болох түргэн хэрэгжүүлэх бодолтой байна. Барих ажил 2008 оны суулийн хагасаас эхэлнэ. Түүнээс гадна Орос Улс, Казах Улс Европын өмнөд нутагт эрчим хүчний нөөц тасралтгүй нийлүүлэх Бургас – Александруполисын нефтийн хоолойн төсөлд Казах Улсыг оруулахаар тохирчээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>