- Конгресс дэх ардчилсан намын олонхийн удирдагчид Жорж Бушийн зөвлөхүүдтэй уулзахдаа, Ирак, Афганистанд цэргийн ажиллагаа явуулахад хөрөнгө гаргахтай холбоотой хуулийн төслийн эвлэрсэн хувилбар санал болгов. Уг хувилбарт Иракаас америкийн цэргийг гаргах цаад талын хугацаа заахдаа түүнийг өөрчлөх, засварлах эрхийг ерөнхийлөгчид үлдээнэ. Гэвч ардчилсан намынханы санаачлагыг Жорж Бушийн засгийн газар няцаав. «Би урам хугарсан, өөр хэлэх юм алга» гэж сенат дахь ардчилсан намынханы удирдагч Гарри Рид үүнтэй холбогдуулан мэдэгджээ.
Гэсэн ч конгресс Ирак, Афганистанд цэргийн ажиллагаа үргэлжлүүлэхэд 100 тэрбум доллар гаргах хуулийн төслийг ойрын өдрүүдэд гаргана гэж найдаж байна. Харин БН намынхан зөрүүдлэх нь бас хохиролтой. Иракт тэдний явуулж буй алсын хараагүй бодлого 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дунд нөлөөлж мэднэ. Саяхан явуулсан санал асуулгын мэдээг үзвэл, америкчуудын бараг тэн хагас ардчилсан намаас нэр дэвшигч ерөнхийлөгч болохыг хүсч, зөвхөн 28 хувь нь л БН намынхан цагаан ордонд хяналтаа тавьсан хэвээр байхыг хүсч байна.
Гэвч цагаан ордон болон конгрессын одоогийн сөргөлдөөнийг 21-р зуунд АНУ геополитикийн үүрэгтэй тухай ерөнхий хэлэлцүүлгэ өрнөж буй нөхцөлд БН намынхан, АН-ынханы хоорондын сөргөлдөөнөөс салангид авч үзэж болохгүй. Тийм хэлэлцүүлгэ нилээд эрт эхэлсэн. Бур 2004 онд нөлөө бүхий улс төр судлаач Збигнев Бжезинский «Сонголт. Дэлхийд ноёрхох буюу жанжлахын төлөө» ном хэвлүүлжээ. Түүний бодлоор, АНУ олон улсын тавцанд ямар зам сонгож авах вэ? гэсэн өөрсдийг нь зовоосон сонголттой тулгарчээ. Нэгд, бусдын санаа бодлыг үл хайхарч, цэргийн хүч хэрэглэхээс үл буцан өөрийн журмыг бусад орон, ард түмэнд тулгах хэт их гүрэн, дэлхийд жанжлагчийн үүрэг гуйцэтгэнэ. Хоёр дахь зам нь эдийн засаг, цэргийн асар их чадалтай ч яриа хэлцээ хийж, хамтран ажиллах чадвартай, түншүүддээ хүндэтгэлтэй ханддаг дэлхийд зөвшөөрөгдсөн удирдагч байх. Бжезинскийн бодлоор, Жорж Бушийн БН намын засаг захиргаа эхний замыг сонгожээ. Үүний улмаас АНУ Иракт шигдэж, европын олон холбоотноо алдаж, лалын орнуудын үзэн ядах үэлийг дэвэргэсэн нь эдийн засаг, цэргийн чадлыг нь нилээд муутгалаа.
Збигнев Бжезинский АН-ынханы үзэл бодлыг тусгасныг анхаарах хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ түүний шүүмжлэлд зөв зүйл нилээд байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>