Саяхан «Соёлын өв» шагнал гардуулах ёслол дээр дурдсан энэ үгийг Орос Улсад соёлын дурсгалыг сэргээх талаар өрнөсөн өргөн хөдөлгөөний уриа гэж үзэхэд хэтрүүлэг болохгүй. Энэ хөдөлгөөнд үнэхээр дэлхийн ач холбогдолтой хамгийн үнэт дурсгалын талаар санаа тавьсан улс ч, эд материалын соёлын үнэт зүйлсийг тодорхой нөхцөлд олгож буй бизнес ч, сум дуган, эртний эдлэн, харш сэргээх урам зоригтнуудыг нэгтгэсэн дэмжих сан байгуулсан олон нийтийн байгууллагууд ч оролцож байна.
- «Соёлын өв» шагнал чухамхуу олон нийтийн шагнал. Оросын алс бөглуу нутагт ч үйл ажиллагаа нь үзэгдэх хамт олон болон хувь хүнийг энэ шагналаар шагнана. Энэ нь маш чухал. Жишээ нь, Москвагийн их театрыг сэргээн засч байгаа нь бүгдэд ил, нийт олноороо харж байна. Харин хөдөөгийн нэг жижиг дуган сэргээж байгааг зөвхөн тэр нутгийнхан л мэднэ, гэтэл зөвлелт засгийн үед сүйдсэн тийм сүм дуган дунд уран барилгын жинхэнэ дээжис цөөнгуй.
Дашрамд дурдахад, энэ жил уралдаанд ирүүлсэн зуу гаруй төслөөс Ижил хавийн Кимра гэдэг жижиг хотын «Тосгоны хийд» хандивын төвийн төсөл шагнал авчээ. «Манай нутагт уран барилгын дурсгал олон байдаг. Ядахнаа нэг чиглэлээр улсыг дэмжих хэрэгтэй. Тэгээд бид тосгоны шүтээний барилгуудыг сонгож авсан» гэж төвийн захирал Светлана Мельникова ярьж байна.
- Бидний сэргээх тосгон сүм дуган нь орхигдсон, эзгүй байшингууд. Энэ нь уран барилга, уран зураг, барилгачдын гайхамшигтай урлаг. Бид 18 жил ажиллаж, 35 сум дуган аварсан.
- Сибирийн Нерчинск хотын орон нутгийг судлах музейн захирал Александр Литвинцев ч «Соёлын өв» шагнал авав. Тэр алтны үйлдвэрийн эзэн Бутиныхны эртний эдлэнг сэргээхэд нутгийн үйлдвэрийн эзэд, урам зоригтны хүчийг нэгтгэжээ.
- Бид яг 10 жилийн өмнө 1997 онд Бутины орхигдсон ордонд хамгаалалтын ажил хийхээр анх орсон. Энэ арван жилийн турш хүүхдүүдээс аваад том хүн хүртэл олон зуун хун ажилласан. Тиймээс энэ нь нийтийн шагнал. Шагналын мөнгийг ордонд ажил хийж дуусгахад зориулна.
- «Соёлын өв» нэрийн шагнал бий болсон нь тун чухал баримт, түүгээр хөшөө дурсгалыг дэмжих хөдөлгөөний залуу сайн дурынханыг шагнав. Түүх, соё лын дурсгалыг хамгаалах нийт улсын нийгэмлэгийн дарга Галина Маланичева энэ шинэ зүйлийг ийнхуу тайлбарлав.
- Хөшөө дурсгал хадгалах бидний бүх ажил, бидний бүх түүхийг залуучууд ойлгосон цагт л үнэ цэнэтэй байдаг. Залуучууд асуудлын чухлыг ойлгодог төдийгүй, урьдынхаас хавьгүй ихийг хийж, энэ уралдаанд оролцдог гэж тэр үзэж байна.
- Уралийн Пермь хотын сургууль, Москвагийн лицейн хамт олон ч энэ төрлийн шагналтан боллоо.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>