Залуусын ертөнцийг үзэх үзэл, уран бүтээлийн чадварыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёс, нааштай үзэл бодол төлөвшүүлэхэд чиглэсэн бүх оросын залуучуудын төвийн уриа ийм юм. «Оросын ажил хэрэгч залуучууд» хөдөлгөөнд оролцогчид урт хугацааны энэ хөтөлбөрийг боловсруулав. Жилийн өмнө ийм санаа дөнгөж гарах үед тэд Оросын ирээдуйн тухай, өөрсдийн боломжийн тухай бодохыг үе чачуутнуудаасаа хүсчээ. Тэгэхдээ хэвлэл, интернетээр дамжилгүй, биечлэн уулзаж ярилцжээ. «Оросын ажил хэрэгч залуучууд» хөдөлгөөний гишүүд том хот, тосгоноор явж, бур Туйлын чанадах нутгаар ч орсон. Тэгээд улс орноо хөгжүүлэх зам, үндэсний төсөл, ялангуяа одоо хэрэгжүүлж буй «Боловсрол» төслийн тухай хэлэлцүүлгэд залуучууд ямар сонирхолтой оролцож байгааг баяртай ажиглажээ. Тэр үед л залуучууд оюун ухаан, аливаа ажил, аливаа мэрэгжилд уран бүтээлчээр хандах хандлагад найдвар тавьж байгаа нь илэрхий болжээ. Залуучууд өөрсдийгөө хэрэгжүүлэх, гол нь өөрсдийн амьдрал, боломжийг нааштай үзэх шаардлагатай байна.
«Оюун ухаантай байх нь дэгжин хэрэг» хөтөлбөрийг эхлээд алдарт физикч, Нобелийн шагналт Виталий Гинзбургийн сан дэмжив. Энэ нь гайхмаар бус гэж сангийн нэг удирдагч Юрий Плетнер үзэж буй.
- Виталий Гинзбург ХХ зууны лут том төсөл – орчин үеийн иргэншлийн төрхийг тодорхойлсон сансар, атомын төслийг хэрэгжүүлсэн тэр үеийн хүн юм. Тэдний амжилт уран бүтээлийн урам зоригтой, ажил хэрэгтээ, өөрсдийн эх оронд үнэнч, чиг зорилготой хүмүүст үндэслэсэн гэж Юрий Плетнер өнгөрсөн жилүүдийг дурсаж байна. Тэр өнөөдрийн байдлын талаар ярихдаа, одоо бизнес ч, ШУ-болосролын хамтын нийгэмлэг ч, нийт нийгэм ч уран бүтээлч идэвхтэй залуучууд бэлтгэх шаардлага тулгарав. Сүүлийн үед улсаас энэ сэдвийг улам анхаарах болсон нь баярлууштай. Энэ нь ирээдуйгээ итгэлтэй харах боломж олгож байна.
- «Оюун ухаантай байх нь дэгжин хэрэг» хөтөлбөр олон чиглэлтэй. Нэг гол чиглэл нь ном уншихыг сурталчлах, оюун санааны тэжээл өгч, хөгжүүлж, ухаантай болгодог ном сонирхох сонирхлыг хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн энэ хэсгийн мөн чанарыг оросын нийгмийн сурталчилгааны мэрэгжилтнүүд «Уншлагаас амжилттай ирээдуйд өөд» гэж тодорхойлжээ.
Төсөлд авьяастай залуучуудыг нээх, тэднийг дэмжих төрөл бүрийн уралдаан явуулахаар заажээ. «Амжилт өөд яар» гэсэн уриа залуу сэхээтнүүдийг энэ уралдаанд оролцохыг урьж байгаа мэт.
Хөтөлбөрийг боловсруулагчдын эрмэлзэж буй зүйл эцсийн бүлэгт «Эрүүл мэнд, оюун ухаан – Оросын ирээдуй» гэсэн жирийн үгээр илэрч буй.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>