«Хүрэн тахлыг» ялсан нийтийн ялалтад Орос Улс, хуучин ЗХУ-ын бусад БНУ-ын ард түмэн үнэлж баршгуй хувь нэмэр оруулсан. Тэдгээр улс энэ тулалдаанд 27 сая гаруй хөвгүүд охидоо алдсан. Тэд Гитлерийн зандалчидтай хийсэн бараг 4 жил үргэлжилсэн хүнд бэрх дайнд тусгаар тогтнолоо хамгаалсан төдийгүй, Европын олон улсыг чөлөөлсөн. Гэхдээ ялалтад Гитлерийн эсрэг эвсэлд оролцсон бусад орны ард тумэн ч ихээхэн хувь нэмэр оруулсныг бид мартахгүй. Тэгээд ч бидний болон тэдний хосгүй чармайлтын нийтийн үрээр 1945-5-9-нд Берлин хотод фашистын Германи уг дуугүй бууж өгөх тухай актад гарын үсэг зуржээ. Тийнхүү бид энэ өдөр их ялалтыг байлдан олсон фронт, ар талын ахмад дайчдыг 62 дахь удаагаа дурсан хүндэтгэж, тулалдааны талбарт амь үрэгдсэн, дайн, фашизмд эрсэдсэн энгийн хүмүүсийг дурсаж байна. «ОДХ» радиогийн долгионоор «Нэг минут номхон зогсох» нэвтрүүлэг эхэллээ.
- Энэ хоромд Оросын төв телевизийн бүх сувгаар Кремлийн хэрэмний дэргэдэх Нэр үл мэдэгдэх цэргийн булшин дахь ялалтын гол дурсгалын мөнхийн галыг харуулдаг юм.
- Манай оронд дайны үед садан төрлийн хүнээ алдаагүй, гамшиг зовлон тойрч өнгөрсөн айл гэж байхгүй. Энэ өдөр бид фронтод дайсантай тулалдаж, партизаны отрядад байлдаж, ар талд хөдөлмөрлөж, ялалтын төлөөнөө хүч чадал, эрүүл мэнд, амь амьдралаа зориулсан бүхнийг дурсан санаж байна.
- Ах дүүгийн барилдлагаа, санаа сэтгэлийн барилдлагааг бататгахын тулд дэлхий хэмээх нийтийн эх орны төлөөнөө амь насаа өгсөн хүмүүсийн дурсгалыг бодож, та бидний болон хойч үеийнхний эгэл жирийн хүний аз жаргалыг мөрөөдөж явсан амь үрэгдэгдсдийн мөрөөдлийг биелүүлэхийг хичээе.
- Өнөөдөр айл бүрт, хүн бүрийн сэтгэл зүрхэнд дайнаас буцаж ирээгүй хүмүүст үүрд талархаж буй. Манай дэлхийд аж төрдөг хүмүүсийн бүх хэлээр дэлхийн бүх сум дуганд маань уншиж байна. Маанийн уг шашин болгонд өөр ч гэлээ «Цусаа асгаруулж, тулалдааны талбарт амиа алдсан хүмүүс амар тайван нойрсог. Тэднийг мөнхөд дурсана. Тэдний дурсгал үеийн үед үүрд байна!» гэсэн нэг л утгагтай.
- Минут номхон зогсох цаг боллоо. Улс орон чимээгүй болж, аугаа их Ялалтын төлөөнөө амь насаа өгсөн бүгдийн дурсгалыг хүндэтгэн байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>