62 жилийн өмнө дууссан, хүн төрөлхтний түүхэнд хамгийн аюулт дайны нэг болсон энэ дайнд олон сая хүн амь үрэгдэж, олон мянган хот тосгон суйдэж, өлсгөлөн тохиолдсон. Тэр баатарлаг үйл явдалд оролцогчид улам цөөрсөөр. Тэгээд ч тэр дайны хүнд хүчрийг туулсан хүмүүсийн дуртгал улам үнэтэй, ач холбогдолтой болсоор байна.
- Ростислав Демидовын байдаж явсан хорооноос цөөхөн хүн үлджээ. Нисэгч Демидов тэнгисийн мина-торпедын нисэх хүчний онгоцоор нисч байв. Дайны дөрвөн жил аймшигтай байсныг ахмад дайчин дурсаж байна. Гэхдээ нислэгийн үед тавьсан зорилтыг заавал биелүүлэх онцгой даалгавартай байсан гэж Демидов ярьж байна.
- Бид 25-20 метрийн өндөрт нисч байсан. Дайсны хөлөг онгоцыг чухам ийм өндрөөс дайрдаг. Торпедыг хөндлөн горимоор хаях хэрэгтэй. Тэгэхдээ хөлөг хүртэлх зай 1 км хүрэхээргүй болсон тэр үед хайх хэрэгтэй. Энэ үед хөлөг онгоцноос нисэх онгоц руу их буу, пулемет, винтов, гар буу гээд бүх буугаар буудна. Улайрсан гал нээж, их хохирол үзнэ, Гэвч би амьд гарсан.
- Зоря Ливертовская фронтод очоогүй ч Москваг хамгаалахад оролцсон. 40 градусын хүйтэнд нуувч малтаж, байшингийн дээвэрт фугасын бөмбөг унтрааж байв. Фашистын армийг хотоос зайлуулмагц заводод ажиллахаар очжээ. Тэр яаж тэссэнээ өнөөдөр үнэмшиж яддаг юм.
- Би мина хийдэг цэргийн заводод ажилладаг байсан. Тэр үед өөрөө 12 цаг ажиллана, дараа нь фронтод явсан эрчүүдийн өмнөөс бас 4 цаг ажиллана. Аймаар хэцуу байсан. Энэ бүсгүй түүнийг тэсч гарах хүчийг яаж олсон юм бол?
- Нисэх хүчний хошууч генерал Анатолий Артеменко Москвагаас Германи хүртэл дайн туулсан. Ялалтын өдрийг Берлинд угтсан. Ялалтын эхний цагт төрсөн сэтгэл хувиршгүй. Фронтоос эргэж ирээд тэр тухай бахархан дурсаж байлаа.
- Москваг харж, Кремлийг үзэхэд ер бус сайхан байсан. Би 1945 оны зургадугаар сард ялагчдын парадад оролцсон. Ер бусын сэтгэл төрж байсан. Тэр үед аадар бороо орж байсан гэж өнөөдөр олон хүн ярьдаг, би огт анзаараагүй. Аадар бороо цутгаж байсан ч анзаарахааргүй тийм баяр хөөртэй байсан аж.
- 2007 оны 5-рсарын 9-нд Улаан талбайгаар бур өөр хүмүүс, шинэ үеийн оросууд парадад жагсана. Гэхдээ бүгд л тэр аймшигт дайнд ялагчдыг талархан дурсах болно.


Орчуулагч П. Шагдар

<сонсох>