Энэ талаар Оросын дорно дахиныг судлагч Андрей Грозин ярихдаа:
- Хуулийн төсөл зохиогчдын нийтлүүлсэн энэ мэдээнээс миний хувьд энэ нь хосгүй хууль юм гэсэн сэтгэгдэл төрөв. Энэ нь хууль болж батлагдвал америкийн монополийн эсрэг хуулийн бүх заалтыг дэлхийд мөрдөнө гэсэн уг болно. АНУ үндэсний хуулиа өөрийн нутгийн гадна мөрдүүлэхийг анх оролдож байгаа биш, тэгэхдээ урьд ийм эрээ цээргүй авирлаж байгаагүй. Нефть, хийн нэгдэл байгуулсан, эсвэл тийм байгууллагад оролцсоны учир гадаад улсуудын засгийн газрыг мөшгин мөрдөх эрхийг АНУ-ын ерөнхий прокурор болон хуулийн байгууллагуудад олгохоор хуулийн төсөл зохиогчид санал болгосон нь олон улсын эрхийн хэм хэмжээнд харшлах нь илт. Эдийн засгийн юмуу өөр шалтгаанаар нэгдэл байгуулах нь аль ч улсын бүрэн эрх. Энэ эрхий нь хэн ч хасаагүй.
- Тэгвэл америкийн хууль тогтоогчид яагаад олон улсын эрхийг зориуд зөрчинө вэ? Үүнийг тэд мэддэггүй гэх аргагүй. Бүх дэлхийг АНУ-ын эрх ашигт захируулах ёстой гэсэн итгэл америкийн сенатчид, төр засгийн бусад байгууллагад байгаа нь илт. АНУ-аас хараат бус эрчим хүч үйлдвэрлэгч орнуудын нэгдэл байгуулах нь америкийн хууль тогтоогчдын бодлоор, дур зоргийн хэрэг бөгөөд цээрлүүлэх ёстой аж. Эхлээд эдийн засгийн, дараа нь өөр хориг арга хэмжээ, улс төрийн, түүгээр ч барахгүй бур цэргийн арга хэмжээ авч болох ажээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>