Ерөнхийлөгч Путин Оросын холбоочид, радио, телевизийн ажилтнуудад мэрэгжлийн баяраар нь баярын мэндчилгээ дэвшүүлэв.
- Александр Поповын суут бүтээл соёл иргэншлийн хөгжилд шинэ хуудас нээж, хүн төрөлхтөнд мэдээлэл, холбооны хамгийн зоримог төсөл хэрэгжүүлэх боломж олгосныг Төрийн тэргүүний илгээлтэд тэмдэглэжээ. Өнөөдөр манай амьдралыг радио, телевиз, интернетгүй төсөөлөх аргагүй, эдгээр нь биднийг илүү мэдээлэлтэй, илүү хөдөлгөөнтэй, ингэхээр илүү чөлөөтэй болгожээ. Оросын гарамгай эрдэмтэн чухамхуу 1895-5-7-нд дэлхийд анх бүтээсэн радио хүлээн авагчаа харуулжээ. Орос Улсад радиогийн тогтмол нэвтрүүлэг 1924-12-1-нд эхэлсэн, тэр цагаас хойш өнөөгийн амьдралыг бидэнд хамгийн шинэ мэдээ, хөгжим сонсгож, санаа сэтгэл сэргээдэг радиогуйгээр төсөөлөх аргагүй болсон. Радио долгион биднийг нэгтгэж, дэлхийд болж буй нэн чухал бүх үйл явдалд онцгой холбогдолтой болгож байдаг юм. Тоо бүртгэлийн мэдээгээр, өнгөрсөн жил радиог оросуудын 80 гаруй хувь тогтмол сонсч байв. Өнөөдөр энэ нь мэдээллийн хамгийн ардчилсан эх үүсвэрийн нэг гэж Оросын хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийт улсын байгууллагын ралиогийн «Медиасоюз» Гильдийн гуйцэтгэх захирал Игорь Малов үзэж байна.
- Радио мартагдана гэж олонтаа ярьсан. Эхлээд телевиз гарахад, дараа нь Интернет бий болоход ингэж байсан. Гэвч радио өөрчлөгдөж, өнөөдөр радио сонсогчид телевиз үзэгчидтэй бүрэн дуйж, Интернетээс давж байна. Өнөөдөр радио их өөрчлөлтийн босгонд байна, тоот нэвтрүүлгийн эрин эхэллээ. Тэр үед радио станцуудын тоо хэд дахин нэмэгдэж, нэвтрүүлгийн чанар эрс сайжирна. Энэ нь хамгийн шуурхай, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн байр сууриа бататгахад тус болно.
- Манай «ОДХ» радио станцыг эх орны нэг гол радио төдийгүй, Оросын тоот нэвтрүүлгийн пионер гэж үздэг нь зүйн хэрэг. Бид дэлхийд 1929 оноос нэвтрүүлгээ явуулж байгаа бөгөөд өнөөдөр манай орон төдийгүй, дэлхийд хамгийн нэр хүндтэй радиогийн нэг болоод байна. Өдөр бур «ОДХ» радио 33 хэлээр ярьж, Оросын улс төр, эдийн засаг, соёлын талаар, мөн тус улсад болж байгаа бүхнийг тив бүрийн сонсогчид хүргэдэг юм. Бид 2003 оноос Европын орнууд руу тооны стандартаар өдөр бүр нэвтрүүлэг явуулж байна. Манай Интернет-нэвтрүүлгийн 10 жилийн ой өнгөрсөн жил болов. Саяхан «ОДХ» радио хосгүй том туршилтад оролцов. Бид британийн телевиз-ралиогийн Би-би-си компанийн орос нэвтрүүлгийн албатай хамтран «Том радио» гэсэн шинэ радио станц байгууллаа. «ОДХ» радиогийн бүтээлч ажилтнуудын хувьд сонирхолтой санаа олон бий, тэгээд ч өнөөдөр радиогийн өдөр бид сонсогчиддоо радио сонсгол сайн байхыг хүсч. «ОДХ» радиог дэлхийд сайн сонсдог байхын тулд бүхнийг хийхийг хичээж байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>