Олон нийтийн энэ холбоог Парис хотод өнгөрсөн оны эцсээр байгуулжээ. Орос хэлтнүүд гадаадад аж төрж байгаа орос эх орон нэгтнүүд төдийгүй, орос хэлээр ярьдаг, ойлгодог юмуу орос хэлийг хайхарч үздэг бүх хүнийг нэгтгэх чадвартай гэж уг хөдөлгөөнийг санаачлагчид үзэж байна.
- «Орос хэл бол бид ямар ч хэлээр ярьж байгаа, бид аль ч улсын гаралтай бай хамаагүй бидний нийтийн хүртээл юм. Бид энэ хэлээр харилцаж, түүнийг дэлхийд дэлгэрлүүлэхийг хичээнэ гэж уг холбооны уриалгад өгүүлжээ.
Холбоонд соёл, уран зохиолын зүтгэлтнүүд, сэтгүүлчид, багш нар оров. Тэдний дотор орос хэл судалдаг буюу түүнийг мэрэгжлийн ажиллагаандаа хэрэглэдэг орос, украин, молдав, армен, гүрж, буриад, бас уугуул францчууд гээд олон үндэстний төлөөлөгчид байна.
Орос хэл, соёлыг хайрлах хайр бид бүхнийг нэгтгэсэн, бид орос хэлний хувь заяаг тоохгүй байж чадахгүй гэж холбоог байгуулагчийн нэг, Франс пресс агентлагийн сэтгүүлч орос гаралтай Дмитрий де Кошко ярьж байна.
- Орос хэл зөвхөн Орос Улсынх биш ээ. Энэ нь янз бүрийн орны олон хүний нийтийн хөрөнгө, тиймээс энэ хэлээр эрх тэгш харилцана. Бид дэлхийн хэл орос хэлний статусын уургийг гүйцэтгэж чадна. Энэ нь шинэ хандлага байх ёстой, цөөнхийн биш, чухамхуу хүмүүсийг нийтийн соёл, нийтийн баялагт нэгтгэх эв санааны нэгдэл байх ёстой.
- Орос хэл дэлхийд тархалтаар дөрөвт орж буй хэл. Өнөөдөр орос хэлээр дэлхийн 300 гаруй сая хүн ярьж байна. ЗХУ бутарсаны дараа орос хэл байр сууриа нилээд алдсан, гэхдээ олон хүний хувьд харилцах, соёл орчин үеийн мэдлэг эзэмших цорын ганц хэрэгсэл хэвээр байна. Энэ нь үнэхээр улс хоорондын харилцааны хэл юм гэж Дмитрий де Кошко ярьж байна.
- Жишээ нь, узбек хүнийг сансрын салбарт хамгийн тэргүүний ШУ-д яаж сургах вэ? Үүнийг украин юмуу узбек хэлээр хэн заах вэ? Энэ бух шалтгаан нь дэлхийн том хэлний нэг болох орос хэл заах хэрэгтэйг харуулж байна. Энэ үндсэн дээр ЕХ-нд орос хэлний эрх, статусыг хамгаалж болно. Учир нь энэ нь одоо ЕХ-ны хэл болж байна.
- «Францын русофоны холбооны» хөдөлгөөнийг бусад оронд ч дэмжинэ байх гэж түүнийг байгуулагчид үзэж байна. Тэгээд ч ийм холбоо байгуулсан нь «Олон улсын русофонуудын холбоо байгуулах» үндэс болно.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>