Төслийн хүрээнд Берингийн хоолой доогуур нүхэн зам тавьж, оросын Чукоткийг америкийн Алясктай холбох юм. Зардал ихтэй ч энэ төсөл Орос Улс ачаа тээврийн дэлхийн төв боломж боломж олгоно гэж эдийн засагчид тооцоолж байна.
- «Оросын дорнод нутгийн мега төсөл» олон улсын бага хуралд оролцогчид Берингийн хоолой доогуур 102 км урт нүхэн зам бухий 6000 км урт Еврази-америк тив дамжсан зам тавих боломжийг хэлэлцлээ. Мега төслийн гол үзэл сурталч нь ОХУ-ын Эдийн засгийн хөгжил, худалдаанны яамны салбар байгууллага – үйлдвэрлэгч хүчнийг судлах зөвлөл, Оросын ШУА юм.
Саяхан болтол Оросоос АНУ руу бур галт тэргээр явах тухай мөрөөдөж чадахгүй байсан. Гэвч өчигдөрхөн боломжгүй мэт байсан зүйл өнөөдөр бодитой хэрэгжиж буй. Хосгүй төслийн ашгийн талаар эдийн засгийн дээд сургуулийн профессор Игорь Фаминьский ярихдаа:
- Энэ нь Магадан муж, Чукотк, Корякийн автономит тойрог, Камчаткийн хязгаарын эдийн засгийн хөгжилд тус болно. Нөгөө талаас бид Берингийн хоолойгоор Аляскийн хойг хүртэл нүхэн зам тавих нь АНУ, Канадтай харилцаагаа өргөжүүлэх боломж олгоно. Тэр үед бид ачаа нийлүүлэлтийг одоо далайгаар тээж байгаагаас түргэн нэмэгдүүлнэ.
- Тив дамжсан зам Хятад, Япон, Орос, АНУ, бусад орны дэлхийн ачаа эргэлтийн 3 гаруй хувийг хангаж, олон улсын тээврийн урсгалын системд чухал хэсэг болж болох юм. Ламаншийн хоолой доогуурх нүхэн замыг тийм замын цорын ганц төсөөтэй жишээ гэж мэрэгжилтнүүд ярьдаг. Түүнийг тавихад 50 жил болсон, гэсэн ч хөрөнгөө нөхөөгүй байна. Тэгвэл оросын зам мэрэгжилтнүүдийн тооцоогоор, жилдээ 70 сая тонн ачаа тээх нөхцөлд зардлаа 30 жилд нөхнө. Энэ төслийг хэдэн орон зэрэг хэрэгжүүлж болно. АНУ, Канадын сацуу Япон ч оролцож болно гэж Игорь Фаминский үзэж байна.
- Урьд америкийн нэг компани АНУ, Японы хооронд нисэх онгоц зорчихыг тооцоолоод Японы нутагт дахиад олон онгоц бууж болохгүй гэсэн асуудал тавьжээ. Тэд тэр үед нисэх онгоцуудыг Орост Находкийн хавьд буулгах санал тавьж байв. Бас Япон Улс Америк тивтэй холбосон нэмэлт зам сонирхож буй. Тив дамжсан замыг Находкад дөхүүлж, тийшээгээ япончууд бараагаа нийлуулж болох юм. Улсын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүрэх гэлгүй, Японоос бараа нийлүүлэх ойр, ингэхээр тохиромжтой болно гэж мэрэгжилтэн итгэж буй.
- Газар дорхи нүхэн замд автомашины болон төмөр зам, нефть, хийн хоолой, шилэн кабель, цахилгааны шугам тавина. Зам тавихад наад зах нь 65 тэрбум доллар зарцуулахаар эдийн засагчид тооцоолжээ, ингэхдээ хамгийн хүнд хэсэг нүхэн зам тавихад 10,12 тэрбум доллар зарцуулах юм.
- «Оросын дорнод нутгийн мега төсөл» бага хурлын хүрээнд Орос, АНУ, Канадын терийн тэргүүн нарт хандаж, энэ санааг судалж, хэрэгжүүлэх тухай улс дундын хэлэлцээр байгуулахыг уриалжээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>