5-р сарын 24-нөөс 6-р сарын 4-нд болох ээлжит дөрөвдүгээр наадмын хөтөлбөрийг Оросын нийслэлд танилцуулав.
- «Москва найз нөхдөө угтаж байна» наадмыг санаачлагч бөгөөд уран сайхны удирдаач нь оросын алдарт хөгжимчин, олон улсын хандивын сангийн тэргүүн Владимир Спиваков. «Хүүхэд багачууд бол ирээдуйгээ харах, ирээдуй нь түгшүүртэй биш, харин баяртай байхад нь тэдэнд туслах бидний цорын ганц боломж» гэж тэр үздэг. Наадмын онцлогийн талаар тэр ярихдаа:
- Энэ наадмын үед хуучин ЗХУ-ын бух ард түмэн үерхдэг, хил хязгаар гэж байгаагүй тэр үеийг санагалздаг нь мэдээж. Өнөөдөр биднийг холбож болох цорын ганц зүйл нь угтаа засгийн газрууд, эрх баригчид солигдсоны дараа ч үлддэг, зуунаас зуунд дамждаг соёлын тэр эмзэг нарийн утас юм.
- Энэ жилийн наадамд 40 орон – юуны өмнө ТУХН-ийн орнууд, бас Их Британи, АНУ, Австри, Хорвати, Турк, Япон болон бусад орны авьяаслаг залуучууд цугларна. Уран бүтээлчдийн тоглолт болж, хүүхдийн зургийн үзэсгэлэн гаргах арван өдрийн баярт зориулж Москва олон улсын хөгжмийн ордон, Москвагийн кремлийн музей, уран сайхны галерей зэрэг шилдэг танхимаа олгоно.
- «Москва найз нөхдөө угтаж байна» наадам ЮНЕСКО-гийн ивгээлд болж байгаа нь түүний олон улсын асар их нэр хүндийг харуулж байна. Энэ нь соёлын төслөөс ч хавьгүй өргөн зүйл. Тэр нь бур улс төрийн өөр өөр системтэй орон, өөр хоорондоо мөргөлдсөн оронд аж төрж байгаа ч гэсэн тэр ньзалуусын харилцаанд нааштай уур амьсгал бий болгож чадах юм.
Москвагийн наадамд очих завшаан таарсан хүүхэд, өсвөр үеийнхэн тэр наадмын дотор орохоор үндэсний дайсагнал төрүүлэх ямар нэг аймаар согог тусахгүй нь лавтай. Тийм чуулга нь тэвчээртэй байхын шилдэг хичээл болно. Оросын ерөнхийлөгч Владимир Путинаас наадамд явуулсан баярын илгээлтэд ч энэ санаа байна, «Оюун санаа, соёлын харилцаа ур бүтээлтэй хөгжих нь янз бүрийн үндэстний, янз бүрийн шашин шүтдэг хүмүүс итгэлцэх, харилцан ойлголцохыг гүнзгийрүүлж, бие биеэ ойлгоход тус болно» гэж уг илгээлтэд дурджээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>