Оросын ерөнхийлөгч Владимир Путин Улсын хуралд хандсан илгээлтдээ ийн мэдэгджээ. Энэ нь оросын орчин үеийн соёлын асуудал хэлэлцэхэд ерөнхийлөгчийн ярьсан зүйлийн гол санаа бол уу?
Владимир Путин гойд анхаарал хандуулсан эхний асуудал нь дэлхийд орос хэл асар их ач холбогдолтойд оршино.
- Орос хэлний жил болгон зарласан энэ жил орос хэлтэй ард түмнүүдийн түүхэн ах дүүгийн бариллдлагааны хэл, үнэхээр олон улсын харилцааны хэл гэдгийг бас дахин сануулах шалтаг гарлаа. Орос хэл зүгээр л дэлхийн ололтын бүтэн давхаргыг хадгалагч төдийгүй, мэдээжээр Орос Улсаас өөрөөс нь ч хавьгүй өргөн оросоор ярьдаг олон сая хүний амьд орон зай юм.
- Путин орос хэлний үндэсний сан байгуулах санал гаргасан хэлний шинжээчдийн санаачлагыг дэмжив. Ойрын болон холын гадаад орнуудад орос хэл сурах, орос уран зохиол дэлгэрүүлэх хөтөлбөр хөгжүүлэх нь сангийн ажлын гол чиглэл болох ёстой гэж ерөнхийлөгч үзэж байна.
- Орос Улсад энэ жил «Уншлага» гэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжиж буй. Тиймээс ерөнхийлөгч Путин оросын номын сангийн байдлын талаар дэлгэрэнгүй ярив. Петербургт ерөнхийлөгчийн номын сан байгуулж байгааг тэр дурдав, энэ нь мэдээллийн төв, улсын нийт номын санг холбох шижим болох ёстой. Путин тэр номын санг Оросын анхны ерөнхийлөгч Борис Ельцины нэрэмжит болгох санал гаргав.
Нийтийн энэ хосгүй номын санг дараах байдлаар хөгжүүлнэ гэж Путин үзэж байна.
- Хэтдээ дэлхийн улс түмний соёл, түүхийг хадгалахад чиглэсэн олон улсын хүмүүнлэгийн том теслийн бааз болох тоон системт технологийн үндсэн дээр дэлхийн номын сан байгуулах юм. Бид энэ сэдвийг саяхан АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буштай ярилцсан, тийм төслийг улс төрийн маш өндөр түвшинд дэмжих хэрэгтэй гэдэг талаар санал нийлсэн.
- Путин оросын соёлыг улсаас дэмжих тухай ярихдаа, улс оронд ерөнхийлөгчийн грантын систем байгааг дурдав. Энэ нь театр, хөгжмийн хамтлаг, бас боловсролын байгууллагуудыг төсвөөс нэмж санхүүжүүлэх нэг хэлбэр юм. Гэхдээ соёлын байгууллагуудад тодорхой туслах улсын чармайлтад оросын бизнесменууд ч оролцож, кино, театр, ном хэвлэх ажил хөгжүүлэхэд бүх талаар туслах» ёстой гэж Путин үзэж байна. «Төр улсын бүрэн эрхт байдал тухайлбал соёлын шалгуураар тодорхойлогдоно» гэж Путин онцлон тэмдэглэлээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>