Foto: http://travel.kamensky.ruТус сургууль хандгай өсгөгчийн дипломтой мэрэгжилтэн бэлтгэх тусгай факультет нээхээр төлөвлөж байна.
- Орос Улсад хандгай өсгөсөөр бараг зуун жил болов. Харин хамгийн ховор мэрэгжлийн нэг – хандгайчийн мэрэгжилд одоо л сургаж эхлэв. Орост ганц байдаг, Кострома муж дахь «Сумароковская» хэмээх хандгайн фермэд залуу мэрэгжилтнүүдийг ихэд хулээж байна. Костромын ХАА-н академийн 4-р курсийн оюутан Михаил Лебедевский хандгайн аж ахуйн эхний практик хичээлээс төрсөн сэтгэгдлээ ийн ярьж байна.
- Би амьд хандгайг анх үзсэн болохоор их сэтгэгдэл төрсөн. Мал эмнэлгийн үүднээс бол зэрлэг амьтантай харьцаж сурвал хожим тэжээмэл амьтантай харьцахад хавьгүй амар байна гэж боддог.
- Костромын ХАА-н хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Васо Журович хандгайн ШУ одоо их ирээдүйтэй болсонд баяртай байна. Югославын партизан байсан тэр хүн Костромын ойд зэрлэг эм хандгайг анх сургасан. Бур 1963 онд ингэжээ. Одоо Журович 85 настай, хандгайн аж ахуйн сурах бичгийг дэлхийд анх бичжээ.
- Хандгайн аж ахуйн ажлыг хэвийн явуулахад тус болох бүхнийг сурах бичигт оруулсан. Энд хандгайн аж ахуйн тэжээлийн найрлага, хандгайг тэжээх, өсгөх, бүтээгдэхүүнийг нь ашиглах тухай бичсэн гэж Журович тайлбарлав.
- Хандгайн аж ахуйн гол бүтээгдэхүүн нь хандгайн сүү. Ер бусын үнэт чанартай энэ сүүг шингэн азот, бараг сансрын хүйтэнд хасах 196 градуст хадгална. Хандгайн аж ахуйг эмнэлгийн зорилгоор хөгжүүлэх нь маш ирээдүйтэй. Тухайлбал, Иван Сусанины нэрэмжит орон нутгийн сувилалд хандгайн суугээр ходоодны олон өвчнийг эртнээс эмчилж буй. Эмчилгээний сүү хэрхэн нөлөөлдөг тухай сувиллын газрын ерөнхий сувилагч Валентина Кашкар ярихдаа:
- Хандгайн сүүнд лизомиц их байдаг. Тэр сүү цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, дархлаа нэмэгдүүлснээр бие эдгэрэхэд тус болдог.
- Хандгай ганц нэгээр амьдардаг, түүнийг сүрэгт адуулах боломжгүй. Ойн аварга амьтныг зөвхөн сургаж болно. Хандгай хүний дэргэд олон жил амьдарч байгаа ч дэлхийд хамгийн бага судлагдсан амьтны нэг хэвээр байгаа. Костромын ХАА-н академид бэлтгэж эхэлсэн мэрэгжлийн боловсон хүчингүйгээр Орос Улсад хандгайн шинэ ферм байгуулах боломжгүй юм.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>