Энэ үйлдлийн чиглэл, түүний уршгийн талаар манай тоймч бичихдээ:
- Хөшөө буулгах үед олон түмний эсэргүүцэл аяндаа гарав. Цагдаа нартай мөргөлдөх үед хэдэн арван хүн шархаджээ. Тэдний нэг нь эмнэлэгт нас баржээ. Эсэргүүцлийн жагсаал хийгсдээс 300 гаруй хүн баривчилжээ.
Эстонийн эрх баригчид ямар ч үзэл бодол хэллээ гэсэн энэ нь өдөөн хатгалга байсан нь илт. Фашизмыг эсэргүүцэгчид, дэлхийн олон нийт, дэлхийн II дайнд хамгийн их хохирол хүлээж, гитлерийн Германи, түүний хамсаатнуудыг бут ниргэхэд шийдвэрлэх хувь нэмэр оруулсан Орос Улсыг илээр өдөөн хатгасан хэрэг юм. Үүний сацуу энэ нь нацистын боолчлолоос хүн төрөлхтнийг чөлөөлсөн сая сая хүний дурсгалыг доромжилсон хэрэг юм. Энэ тухайд эргэлзэх юмгүй. Учир нь фашизмыг ялсан аугаа их ялалтын өдрийн өмнөхөн энэ өдөөн хатгалгыг үйлдэв. Эстонийн ерөнхий сайд Андрус Ансип ч үүнийг нуулгүй, 5-р сарын 9-нд зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх юм байхгүй гэж ярьж байлаа.
Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров Таллин дахь хөшөөг буулгасныг жигшүүртэй хэрэг гэв.
- Энэ нь Эстонитой бидний харилцаанд ноцтой уршиг тарина. Энэ нь эцсийн бүлэгт Эстонитой, НАТО-тай ч, Европын Холбоо, ерөөс европын соёл, европын ардчилал суурилдаг тэр үнэт зүйлсийг балмадаар зөрчсөн улсыг өөрийн ивгээлд авсан байгууллагуудтай ч харилцахад нөлөөлөх нь мэдээж.
- Оросын засгийн газрын ерөнхий сайдын 1-р орлогч Сергей Иванов ч эдийн засгийн шинжтэй арга хэмжээ авах боломжтойг үгүйсгэсэнгүй.
- Орос Улс Балтийн тэнгисийн Оросын нутаг, Балтийн тэнгист орчин үеийн боомт байгуулах ажлаа түргэтгэх ёстой гэж би үзэж байна. Энэ нь Усть-Луга, Приморск, Высоцк юм. Ингэснээр өөрийн ачаа тээврийг өөрсдөө гүйцэтгэж, Эстоноор дамжуулан баяжих боломж олгох ёсгүй.
- Манай орны зарим нутагт Таллины үйлдэлийг эсэргүүцэж, худалдагч нар эстон барааг дэлгүүрийн лангуунаасаа хурааж эхэллээ. Эстониос дипломат харилцаагаа таслахын төлөө байгаагаа Парламентын дээд танхимынхан санал нэгтэй илэрхийлээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>