Оросын ерөнхийлөгч Владимир Путин улсын парламентад жил дутмын илгээлт оруулахдаа ийн мэдэгдлээ.
- Орос Улс энэ гэрээнд гарын үсэг зурсан төдийгүй, баталж, бүх заалтыг нь практик дээр хэрэгжүүлж байгааг Путин дурдав.
- Бид цэргээ ихээхэн цөөрүүлэв. Манай баруун хойд нутагт армийн болон корпусын хэмжээний нэг ч газар үлдээгүй. Манай орны европын хэсэгт бараг бүх төрлийн хүнд зэвсгийг гаргасан. Бид хэрэг дээрээ өмнөд болон хойд нутагтаа жигуурийн хязгаарлалттай цорын ганц орон болоод байна. Бур Чеченийн БНУ-д байдал хурцадсан нөхцөлд ч ОУ энэ гэрээний заалтыг биелүүлж, европын түншүүдтэй ажиллагаагаа зохицуулж байсан гэж Улсын тэргүүн онцлон тэмдэглэв.
Гэтэл Оросын түншүүд, гол төлөв НАТО-гийн гишүүн орнууд 1999 оны 11-р сард Стамбулд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх байгууллагын дээд хэмжээний уулзалтаар тохирсон гэдгээр шалтаглаж, уг гэрээг батлаагүй юм. Энэ тохиолдолд өрнөдийн түншүүд наад зах нь эвгүй авирлаж, дангаараа давуу тал олж авахыг бодож байна гэж Оросын ерөнхийлөгч ярив. Түүгээр ч барахгүй, тэд Чех, Польшид ПДХ системийн элементууд байрлуулахаар төлөвлөж байна, мөн Словак, Балти хавийн улсууд зэрэг НАТО-гийн шинэ орнууд умард атлантын эвсэлтэй тохирсон ч дээрх гэрээнд огт нэгдээгүй. Манай түншүүд зэвсэг хорогдуулахад амаар биш, ажил хэрэг дээр хувь нэмрээ оруулах цаг болсон. Орос Улсын төрийн тэргүүн энэ гэрээнээс ОУ-ыг гаргах боломжийг авч үзэх, урьдаар энэ асуудлыг Орос Улс – НАТО-гийн зөвлөлд хэлэлцэж, хэлэлцээнд ахиц гарахгүй бол уг гэрээгээр бидний хүлээсэн үүргийг зогсоох боломж авч үзэх юм. Энэ гэрээг тойрсон асуудал Оросын ч, нийт европын аюулгүй байдлын ч эрх ашгийг ноцтой хөндөж байгааг Москвад удаа дараа тэмдэглэж байлаа.
- Европт АНУ-ын АДХ объектууд байрлуулах тухайд бол энэ асуудлыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх зөвлөлгөөний хүрээнд хэлэлцвэл зохино гэж Путин үзэж байна. АНУ-ын төлөвлөгөө зөвхөн орос-америкийн харилцааны асуудал биш нь илэрхий. Энэ нь европын бүх улс, түүний дотор НАТО-д багтдаггүй улсуудын ч эрх ашгийг аль нэг байдлаар хөндөж буй. Иймээс энэ асуудлыг европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх байгууллагад, энэ байгууллагын цэрэг-улс төрийн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж Оросын удирдагч онцлон тэмдэглэлээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>