Foto: http://virkutsk.ru/city/GatesБайгал хавийн мужийн захиргаа, Зуун Сибирийн худалдаа-аж үйлдвэрийн танхимын зохион байгуулж буй энэ форумд Монголоос Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Манай тоймч тайлбарлахдаа:
- Эрхүү муж нефтийн бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж экспортолдогийг форумын нээлт дээр Эрхүү мужийн захиргааны төлөөлөгч Татьяна Павловская мэдээлэв. Хариуд нь мах, сайн чанартай савхин эдлэл, нарийн ноос авдаг юм. Байгал хавийн нутаг, МУ-ын бараа гуйлгээ өнгөрсөн жил 320 сая америк доллар болсон нь херш хоёр орны нийт бараа гуйлгээний 58 хувь болжээ.
Гэхдээ нөөц бололцоо шавхагдаагүй нь мэдээж. Хамтран ажиллах ирээдуй их байгаа ч одоогоор тааруу ашиглаж байна. Дэд бүтэц, аялал жуулчлал хамтран хөгжүүлэх, Монголын аж үйлдвэрийн хэдэн салбарт хөрөнгө оруулах тухай Татьяна Павловская ярив. Үүн дээр Содбаатар нилээд зүйл нэмж ярив. Монголын бизнесийн төлөөлөгчид барилгын материал, зоог, зуушны газрын тоног төхөөрөмж худалдаж авах, хүнсний бараа үйлдвэрлэдэг компаниудтай шууд харилцаа тогтоохыг сонирхож байна.
МУ-ын ерөнхийлөгч Энхбаяр өнгөрсөн оны 12-р сард манай оронд айлчлах үед Москвад гарын үсэг зурсан Орос Улс, Монгол Улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Эрхүүгийн форум болж буй. МУ-ын төрийн тэргүүн Путинтай уулзахын өмнө Оросын хэдэн нутгаар орсон. Түүнийг газар сайгүй баяртай угтан зочилсон. Орос Улс найрамдалт хөрш улстай туйлын өргөнөөр хамтран ажиллахад бэлэн байна. «Хуучин найз шинэ хоёр найзаас дээр» гэсэн орос зуйр уг байдаг.
Бүс нутгийн хамтын ажиллагаа хоёр талын харилцааг хөгжүүлэх хамгийн ур бүтээлтэй замын нэг болох нь мэдээж. Орос, Монголын эрдэмтэд олон хэлэлцээр боловсруулсныг дурдах нь зүйтэй. Энд ашигт малтмалын орд хамтран боловсруулахаас аваад сансар эзэмших хүртэл бүх салбар байна. Монголын сансрын нисэгч дэлхий орчмын тойрог замаар хэдийн аяласан. Харин одоо «дэлхийн чанартай» хэдэн төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, УБТЗ, энэ замыг Сибирь дамнасан замтай холбодог хэсгийг цахилгаанжуулна. Энэ нь хоёр оронд эдийн засгийн хувьд асар их ашигтай.
Өөрөөр хэлбэл, эртнээс найрамдалтай хоёр улс хамтран ажиллах боломж асар их байна. Орос Улс, Монгол Улс энэ талаар нөхөрсгөөр ажиллахых хүсч байгаа нь чухал юм. Тийм хүсэлтэй байгаа нь эргэлзээгүй. Эрхүүд одоо болж буй эдийн засгийн чуулга ч үүнийг бас нотолж буй.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>