Манай нийгэмд хэдийчинээ нягтралтай байх дутам энэ замаар бид төдийчинээ түргэн, итгэлтэй давшиж чадах юм. Ерөнхийлөгч Владимир Путин улсын хуралд жил дутмын илгээлт оруулахдаа ийн мэдэгдлээ.
- Оросын ерөнхийлөгч парламентын гишүүдэд найм дахь, үндсэн хуулийн дагуу сүүлчийн удаагаа хандав, төрийн тэргүүний тушаалд түүний хоёр дахиа ажилласан хугацаа ирэх хавар дуусах юм. Төрийн думын одоогийн бүрэлдүүний хувьд ч энэ нь ерөнхийлөгчийн сүүлчийн илгээлт, 12-р сард парламентын доод танхимын ээлжит сонгууль болно, энэ сонгууль энэ жилийн гол үйл явдал болно гэж Путин хэллээ.
- Юуны өмнө та бидний явуулж буй бодлогыг Орос Улсын ард түмэн дэмжиж байгаа түвшин сонгуулийн дүнд бодитой тодорхойлогдоно. Хэрэг дээрээ төрийн бодлогын залгамж чанарын асуудал шийдэгдэнэ. Энэ оны 12-р сарын 2-ны дараа оросын парламент ямар болохоос бидний стратегийн төлөвлөгөөний биелэлт шууд хамаарна. Энэ нь иргэний идэвхтэй нийгэм байгуулах явдал. Энэ нь хүмүүс аюулгүй, хүний дайтай аж төрөх ур бүтээлтэй төр улс байгуулах явдал. Энэ нь нийгмийн хувьд хариуцлага хүлээсэн чөлөөт үйлдвэр худалдаа эрхлэх явдал юм. Энэ нь авилгал, терроризмтай тэмцэх, зэвсэгт хучин, хуулийн байгууллагуудыг шинэчлэх явдал юм. Эцсийн бүлэгт олон улсын ажил хэрэгт ОУ-ын үүргийг ихээхэн бэхжүүлнэ.
- Путин цааш нь манай орны тогтвортой хөгжил бугдийн санаанд нийцэхгүй байгааг тэмдэглэв. Өнөөдөр дангаараа давуу тал олж авч, өөрийн эрх ашгийг хангах гэсэн ганц зорилготой ардчилах лоозонг барьж байна. Ерөнхийлөгч үүнтэй холбогдуулж хэт даврах үйлдэлд оногдуулах хариуцлагыг чангатгасан засварыг хуульд түргэн оруулахыг хүсэв. Үүний сацуу ОУ-д олон нийтийн байгууллагууд байгуулагдаж, иргэний идэвхтэй нийгэм байгуулж байгааг тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн илгээлтэд Оросын соёлыг сэргээх, оросын сэхээтний байдлыг сайжруулахад ихээхэн байр эзлүүлэв. Путин нийт улсын ерөнхийлөгчийн номын сан байгуулж, түүнийг Борис Ельцины нэрэмжит болгохыг санал болгов. Дараа нь ерөнхийлөгч эрүүл мэнд, боловсрол, орон сууцны барилга, ХАА-н хүрээнд үндэсний төсөл хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярив. Тэр бас улсын нефть, хийн орлогоор байгуулсан тогтворжуулагч сангийн үүргийг өөрчлөх төлөвлөгөөний талаар ярив. Энэ санг нефтийн үнэ огцом буурвал тохиолдож болох рискийг багасгах нөөц сан, улсын нийгэм-эдийн засгийн хүрээг урт хугацаагаар тогтвортой санхүүжүүлэхэд зориулсан ирээдүй үеийнхэнд зориулсан сан гэж хуваах юм.
Ерөнхийлөгч Оросын эдийн засгийн хөгжлийн гол чиглэлийн талаар ярихдаа дараах зүйлийг урьтал болгов. Энэ нь юуны өмнө атомын эрчим хүч, тээврийн систем, байгалийн нөөцийг зохистой ашиглах явдал юм. Бас эдийн засгийн инновацийн салбар, юуны өмнө нисэх онгоц, хелег онгоцны үйлдвэр хөгжүүлэх зорилго тавив. Үүнтэй холбогдуулж эх орны ШУ, түүний нано технологийн чиглэлийг дэмжихийг ерөнхийлөгч их ач холбогдолтойд үзэв. Энэ бүхэн Зэвсэгт хүчнийг шинэхэн төрлийн байлдааны техникээр хангаж бэхжүүлэхэд чиглэх ёстойг Путин ярив.
Путин Улсын хуралд оруулсан жил дутмын илгээлтийнхээ төгсгөлд илгээлтийг цэвэр ажил хэрэгч байдлаас зайлсхийж, өөрийн хэлснээр уянгын халилт хийв.
- Миний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх жилийн хавар дуусна. Дараачийн илгээлтийг төрийн өөр тэргүүн хийнэ. Үүний улмаас манай олон нөхөд өнөөдрийн илгээлт гол нь 2000 оноос хойш та бидний хийсэн нийтийн ажлын дунг гаргаж, ирээдуйн зөвлөмжийг гун ухааны хувьд гаргахыг санал болгосон юм. Гэвч та бид энд өөрсдийн ажиллагааг үнэлэх нь зохисгүй, тиймээс би улс төрийн гэрээслэлээ хэлэх нь цагаас эртэдсэн хэрэг болно гэж бодож байна. Та бид Орос улсдаа хучин зүтгэхийн тулд хувь заяаны эрхээр олдсон цаг хугацааг ур бүтээлтэй ашиглахад үндсэн хуульд заасан хууль ёсны бүрэн эрхийн минут бүрийг туйлын ур өгөөжтэй ашиглах ёстой гэж ерөнхийлөгч мэдэгдлээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>