1-р улирлын урьдчилсан дүн үүнийг нотолж буй. ДНБ 7,9 хувь нэмэгдсэн нь таамналаас нилээд дээгүүр байна.
- Эхний улирлын дүн найдвар төрүүлж байна, гэхдээ энэ амжилт үзэгдээд өнгөрөх ёсгүй гэж Оросын ерөнхий сайд Михаил Фрадков үзэж байна.
- Бүх үзүүлэлтээр 2006 оны түвшингээс давж байна. Энэ нь урьдчилсан дун. Бид энэ хандлагыг маш богино хугацаанд харж байна, тэгэхдээ эхний саруудын үзүүлэлт тур зуурын үзэгдлэл байхгүй байхыг хүсч байна.
- Улсын эдийн засгийн байдал өнгөрсөн жил олон үзүүлэлтээр амжилттай байсан болон 2007 оны 1-р улирлын дүн Оросын эдийн засгийн хөгжлийн хүрд түргэсч байгааг харуулав. Нааштай хандлагыг бэхжүүлэхийн тулд эдийн засгийг диверсчлэхэд анхаарлаа төвлөрүүлж, нүүрс ус төрөгчийн экспорт үндэс нь болсон эдийн засгийн хөгжлийн загвараас зайлсхийх хэрэгтэй гэж Эдийн засгийн хөгжил, худалдааны яам үзэж байна. Оросын эдийн засаг нефть, хийн экспортод үндэслэсэн өсөлтөөс зайлсхийж, боловсруулах үйлдвэр болон технологид суурилах болно.
Сүүлийн саруудад дэлхийн зах зээлд нефтийн үнийн тренд буурах нөхцөлд эдийн засгийн хөгжлийн эрч түргэсэв. ОУ-д аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт 1-р улиралд бараг гурав дахин нэмэгдэв. Тэгэхдээ боловсруулах үйлдвэр, машины үйлдвэрийн өсөлтийн хүрд өнгөрсөн оны мен үеийнхээс зургаа дахин, хүнсний үйлдвэрийнх бараг тав дахин нэмэгдэв.
Улсын нийгэм-эдийн засгийг ойрын гурван жилд хөгжүүлэх таамналд ДНБ-ий өсөлтийн хүрд жилдээ 6 хувиас давах байдалтай байна. Ингэхдээ үйлдвэрүүдийн хөрөнгө оруулах идэвх албан ёсны таамналаас давбал ОУ ДНБ-ий өсөлтийн илуу өндөр хурдад хүрч болно гэж Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд Герман Греф үзэж байна.

Орчуулагч П. Шагдар