Foto: http://www.kinoros.ru/dbКино зургийг угсрах ажлын хоёр дахь хувилбарыг хоёр долоо хоногийн өмнө Лос-Анжелест дуусгажээ. «Матрица» киногоор «Оскар» шагнал авсан Зак Стэнберг энэ ажлыг гүйцэтгэв. Найруулагч кинондоо дуу оруулахад Германы студийг сонгож авчээ. Киноны хөгжмийг хөгжмийн зохиолч Томас Камтелинен, монголын «Аланураг» хамтлаг бүтээнэ. Зохиолыг нь Бодров Арфи Алиевтай хамтран бичсэн том хэмжээний энэ төсөлд оросын гэх зүйл тун бага. Киноны зургийг гол төлөв Хятадын хойд нутаг, Казахт авсан, кино монгол хэлээр гарна. Кино зураг авч дууссаны дараа МУ-ын ерөнхийлөгч Энхбаяр кино бүтээгчидтэй биеэр уулзахыг хүсчээ. «Би түүнд фото зургууд, бас кинонд авсан зургийн хэсгээс харуулсан, бид сэтгэл татам монгол хүүхнүүдийн зураг авсан, гол баатар нь Монголын сэтгүүл зүйн факультетийн оюутан бүсгүй, МУ-ын ерөнхийлөгч өөрөө Москвад утга зохиолын дээд төгссөн, тэр орос хэл гойд сайн мэддэг, бүгдийг ойлгосон» гэж Сергей Бодров ярьж байна.
Киноны ерөнхий зураач нь найруулагчийн найз Даши Нямдаков, түүний бүтээл дэлхийн нэр хүндтэй үзэсгэлэн, музейд байдаг. Тэр кино зураг авахын өмнө Сергей, Гульшад Омаровагийн хамт Монголд очсон.
«Тийм ажил хийх гэж байхад биеэ маш зөв авч явж, мэдээжээр гол нь бөө дээр очих хэрэгтэй юм. «Олон хүн кино хийх гэсэн, америкчууд ч хүссэн. Гэвч хэнийх нь ч бүтээгүй. Харин та нар л над дээр ирлээ, энэ нь тун зөв» гэж тэр бөө ярьсан. Дараа нь бид лам багшид бараалхсан. Буддийн шүтээний газраар явж, өргөл барьц барьж, зан үйлийг ёсоор нь гүйцэтгэсэн. Гэсэн ч зураг авахад амаргүй байсан, гэхдээ тэгж яваагүй бол бур дор байх байсан байх» гэж найруулагч ярьж байна.
Киноны оператор найруулагчаар голландын Рохиер Стофферс, бас Шөнийн болон өдрийн харуул, киноны зураг авсан оросын Сергей Трофимов нар ажиллав.
«Монгол хүн» киноны гол дурд япон жүжигчин Таданобу Асано тоглов. «Бид бух зүйл, түүний дотор кино зохиол бичихэд маш хариуцлагатай хандсан. Ариф Алиев бид хоёр «Кавказад олзлогдсон хүн» киноны зохиолыг хамтарч бичсэн улс. Энэ удаад намайг Гумилевын санаа, таамаглал их зоригжуулсан» гэж Сергей Бодров ярив.
2007 оны есдугээр сарын 21-нд анх гаргах эхний ангид кино бүтээгчид Чингис хааны тухай биш, харин Тэмүүжин хүүгийн тухай, өнчин хүү хэрхэн жинхэнэ дайчин, эр нөхөр болсон тухай, бур багадаа суй тавьсан Бөртэ охинд их хайр сэтгэлтэй байсан тухай өгүүлнэ. Тийнхуу том хэмжээний түүхэн энэ төсөл яахин романтик сэтгэлгүй өнгөрөх билээ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>