Foto: http://nezevai.ru/news/viewТэр сургуулийн оюутнууд нь хэжээл насныхан. Одоо тэнд 100 гаруй өндөр настан сурч байгаагийн хамгийн ахмад нь 80 настай юм. Ер бусын энэ их сургуульд тэд юу сурахыг хүсдэг, ямар хичээл заадаг тухай манай сурвалжлагч Юлдуз Кремостина ярина.
- Шинэ сургууль Татар дахь Оросын тэтгэврийн сангийн салбарын дэргэд байрлажээ. Сургуулийг тэтгэврийнхний холбоо, тэтгэврийн сангийн салбар, Казанийн УИС байгуулжээ. Хэжээл насны хүмүүсийн их сургулуь амьдралын шинэ нөхцөлд настай хүмүүсийг нийгмийн хувьд дасгах гол зорилготойг «Оросын тэтгэврийнхний холбоо» хэмээх нийт оросын олон нийтийн байгуулагын татарийн салбарын захиргааны дарга Любовь Мишина тэмдэглэжээ.
- Энэ сургууль хэжээл насны хүмүүсийн харилцах газар болно гэж найдаж байна. Энд тэд олон хүнтэй шинээр танилцана. Тус сургууль өнөө үед болж байгаа нийгэм-эдийн засгийн үйл явцыг танин мэдэх газар болно. Энд бас эрдэм мэдлэгээ баяжуулж болно.
- Их сургуульд зааж буй хичээлийн хүрээ өргөн. Эхний семестрт «Эдийн засаг, хууль эрх», «Компьютерийн мэдлэгийн үндэс», «Сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэхийн үндэс» гэсэн гурван факультетэд сургана. Эдгээр хичээлийг үзэх нь ахмад үеийнхэнд сүүлийн 10-15 жилд улс оронд гарсан өөрчлөлтөд амар дасахад тус болох юм. Түүнээс гадна сургалтыг нийгэм-эдийн засгийн өөрчлөлтөөс хамаарахгүй чиглэлээр явуулах юм.
- Тухайн жилийн аравдугаар сараас эхлэх хоёрдугаар семестрт эрүүл аж төрөх ёсны факультет нээнэ. Эрүүл мэндээ яаж хамгаалах, яавал улам хөгшрөхгүй байхыг заана. Цэцэг ногоо тарьдаг олон хүнд зориулсан Агрономын факультэт нээх бодолтой байна. Тэд өөрсдөө ч суралцаж, цэцэг, ногоо тарьдаг туршлагаа солилцох юм.
Ер нь бидэнд их төлөвлөгөө бий. «Гурав дахь насны их сургууль» манай төсөл тэтгэврийнхнийг сургах төдийгүй, бусад байгууллагад ийм хичээл заах шинжлэх ухаан-арга зүйн зөвлөмж бэлтгэнэ.
- Дэлхийд хэжээл насныханд хичээл заах аргыг одоогоор тун тааруу боловсруулсан байгаа. Иймээс их сургуулийн дэргэд шинжлэх ухаан-арга зүйн зөвлөл ажиллаж байгаа. Тус зөвлөлийн ажилтнууд сургалтын хөтөлбөр боловсруулахдаа суралцагчдын насны болон бусад онцлогийг харгалзан үзэхийг хичээж байна.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>