Оросын удирдлагын төлөөлөгчидтэй түүний хийх хэлэлцээний гол сэдэв нь Америкийн ПДХ системийн элементүүдийг байрлуулах Вашингтоны төлөвлөгөө байх юм.
- Европ дахь ПДХ систем ОУ-д аюулгүй гэж Гейтц Москвад уулзах хүмүүст үнэмшүүлэхийг оролдох бөгөөд АНУ Умард Солонгос, Ираны зүгээс гарч болзошгүй пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд ПДХ систем байгуулж байна гэсэн нотолгоог дахин давтах юм. Тэгвэл Европ юмуу АНУ-ын эсрэг чиглэсэн пуужингийн бодит аюул өнөөдөр ч, ойрын ирээдүйд ч байхгүй гэж Москва итгэж буй. Олхиогүй гэгдэх улсуудын алинд ч Европт бодитой заналхийлэх пуужин байхгүй юм. Ер нь АНУ-ын нутагт хүрч чадах пуужин бүтээх нь онцгой технологи шаардсан нэн түвэгтэй зорилт билээ.
АНУ-ын төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Европт тогтсон гео стратеоийн тэнцвэрийг алдагдуулж мэднэ гэж Москва үзэж байна. НАТО-д суугаа ОУ-ын төлөөлөгч Константин Тоцкий ярихдаа:
- Европт америкийн стратегийн пуужингийн элемент байрлуулах гэсэн стратегийн хувьд тийм чухал салбарт дангаар шийдвэр гаргасныг ОУ зөвшөөрч болохгүй. Ийм шийдвэрийг дангаараа гаргасан юм. Хэрэг дээрээ энэ нь зэвсэглэлд хяналт тавих талаар олон жилийн дотор бий болсон олон улсын зарчим, хэм хэмжээг бусниулна.
- Европт Америкийн ПДХ системийн элементүүд байрлуулах нь зохистойд Европт ч эргэлзэж байна. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель АНУ-ын төлөвлөгөөний талаар нэгдмэл байр суурь боловсруулахыг Европын орнуудад уриалав. Пуужингийн бамбай байгуулах төлөвлөгөө Европт олон арван жилийн турш бий болсон бөгөөд мөргөлдөөнтэй бусад нутгийн хувьд үлгэр дууриал болох зэвсэг хураах үйл хэргийг цохилтод өртүүлэх ёсгүй гэж Германид үзэж байна.

Орчуулагч П. Шагдар