ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орос хэлний жил болгон зарласан 2007 онд энэ жилд зориулсан ажил олон оронд зохиогдож байна. Он дуустал 65 улсад 840 орчим ажил явуулахаар төлөвлөжээ. Тэдгээрийн дотор Монгол Улс онцгой байр эзлэх бөгөөд орос хэлний жилд зориулсан ажил тэнд бүр 2-р сараас эхэлсэн. Уралдаан тэмцээн, олимпиад, бага хурал, симпозиум явуулж, номын яармаг ажиллаж байна. Тэдгээрийг Улаанбаатар хот дахь Оросын ШУС-ын төв, «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэгээс хотуудын захиргаа, ОХУ-ын ЭСЯ-тай нягт харилцаатайгаар зохион байгуулж байна. Монголын орос хэлний багш нарын анхдугаар их хурал сарын өмнө УБ хотод болсон нь орос хэлний жилийн чухал үйл явдал болов. Орос хэлний багш нарын их хурал, бусад ажлыг монголын олон нийт ихэд сонирхож байгааг тэмдэглэхэд таатай байна.
- Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович саяхан Монголын нийслэлд байхдаа орос хэлний жилийн ажлыг Монголын иргэд сонирхож байгааг тайлбарлаж, орос хэл монголчуудад ямар ач холбогдолтой тухай ярихыг ОХУ-аас МУ-д суугаа элчин сайд Борис Говориноос хүссэн юм.
- ХХ зуунд орос хэл хэрэг дээрээ монгол хүн бүрийн хувьд ойр дот болж, олон хүний хувьд бараг л хоёр дахь төрөлх хэл болсон билээ. Чухамхуу орос хэл тэдний хувьд ертөнцийг харах цонх болж, өнгөрсөн зууны эхээр Манжийн эзэнт улсын хоцрогдсон хязгаар нутаг байсан МУ түүхэн богино хугацаанд боловсрол, ШУ, соёл ихэд хөгжсөн орчин үеийн хөгжиж буй улс болоход тус болсон юм. ЗХУ, Орос Улсад болвсрол эзэмшсэн 150 мянга гаруй монгол иргэдийн хувьд орос хэл тэдэнд дэлхийн дэвшил хөгжлийн орчин үеийн ололтыг нээж өгсөн манай хоёр ард түмний найрамдлын хэл хэвээр байна. Өнөөдөр тэдний олонхи орос хэлний ачаар олж авсан мэдлэгтээ түшиглэн, улс төр, нийгэм-эдийн засгийн амьдралын янз бүрийн чиглэлд ур бүтээлтэй хөдөлмөрлөсөөр байна.
- Орос хэл бүх цаг үед манай найрамдлын үнэнч дагуул байсныг тэмдэглэх ёстой. Орос хэл бидэнд Халх голын тулалдааны нуувчид ч, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд болсон хамтарсан байлдааны үед ч, энхийн бүтээн байгуулалтын үед ч тусалж байлаа. Монгол орны урьд хүн амьтангүй байсан хээр талд хэдхэн жилийн дотор сүндэрлэн боссон шинэ хотуудын барилга дээр, аж үйлдвэрийн том төвүүд, хучирхэг үйлдвэр, өнөөдөр Монгол орны эдийн засгийн үндэс болсон бусад олон объектыг барих үед ч сонсогдож байлаа. ХХ зуунд монголын ард түмний хувьд орос хэл бүтээн байгуулалт, дэвшил хөгжлийн хэл болсон гэж яривал олон хүн зөвшөөрнө байх гэж би бодож байна. Монголд орос хэлний жил, 12-р сар хүртэл тус улсад зохиогдох ажлыг ихэд сонирхож байгааг би чухамхуу энэ бүгдээр тайлбарлана гэж Оросын элчин сайд ярив.


Орчуулагч П. Шагдар

<сонсох>