Ерөнхий сайдын 1-р орлогч Сергей Иванов британийн «Файнэншл таймс» сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгджээ.
- Сүүлийн хэдэн өдөр энэ сэдвээр оросын дээгүүр тушаалтай хэдэн төлөөлөгч тун төсөөтэй мэдэгдэл хийсэн нь анхаарал татлаа. Тухайлбал, Гадаад Хэргийн дэд сайд Александр Яковенко 4-р сарын 12-нд «Интерфакс» агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа, Москва, Вашингтоны харилцаа хямралд орсон гэж зарим хүн үзэж байгааг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ харилцаа муудах хандлага алга гэж мэдэгдсэн. Үүний сацуу Мюнхен хотод Оросын ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийн мөн чанар нь дэлхийд тулгарсан асуудлыг дурдаж, түүнийг хамтран шийдэхэд оршиж байсныг тэмдэглэх хэрэгтэй гэж тэр үзжээ. 4-р сарын 17-нд Оросын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Игорь Иванов олон улсын өнөөгийн байдлын талаар санаа бодлоо ярьсан. Зарим нэг асуудал байгаа ч орос-америкийн харилцаа хэтдээ сайхан хөгжих төлөвтэйд итгэж байгаагаа тэр илэрхийлсэн. Манай хоёр орны хооронд стратегийн зөрөлдөөн байхгүй. Тэд терроризмтай тэмцэх, уй олноор хөнөөх зэвсэг тархахын эсрэг, бүс нутгийн мөргөлдөөнийг шийдэх болон бусад нилээд салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Түүгээр ч барахгүй, Орос Улс, АНУ хамтран ажиллах учиртайг Игорь Иванов тэмдэглэжээ.
Энэ бух яриа, мэдээжээр ерөнхий сайдын 1-р орлогч Сергей Ивановын «Файнэншл таймс» сонинд өгсөн ярилцлага нь Москва түрүүчийн алдааг давтаж, «хүйтэн дайн» дахин гарахад тус хүргэх бодолгүй байна гэсэн тодорхой төсөөлөл өгч байна. Элдвийн маргаантай асуудал байгаа ч тийм дайн гарах ямарваа суурь нөхцөл үнэхээр алга аа. Орос Улс юуны өмнө ардчилсан улс бөгөөд АНУ буюу бусад оронтой үзэл суртлын ямар ч зөрөлдөөнгүй. Москва цэргийн хувьд давуу болж авахыг хичээгээгүй, зэвсгээр хөөцөлдөхөд оролцох бодолгүй байна. Орос Улс, АНУ бие биеийнхээ нутагт огт өнгөлздөггүй. Дэлхийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах нь манай хоёр орноос их хамаарна. Сүүлийн 15 жилд итгэлцэл, хамтын ажиллагааны тийм суурь бий болсон нь Москва, Вашингтонд хамгийн түвэгтэй асуудлыг ч илээр, шудрагаар хэлэлцэх боломж олгож буй.

Орчуулагч П. Шагдар