Foto: http://oliva-tur.ru/japan/hotels/?region=15Тийм пуужин умард Солонгосын зүгээс аравхан минутын дотор Японд хүрч ирнэ, зөвхөн ПДХ системээр л тэр пуужингуудын нислэгийг зогсоож болно гэж японы сайд ярьжээ. Пхеньян одоогоор тийм зэвсэггүй ч ирээдуйд бэлтгэх хэрэгтэй гэж сайд үзэж байна. Түүнээс гадна хөрш Хятад Улс хангалттай ноцтой цөмийн хүчинтэй бөгөөд Японоос хавьгүй том нутагтайг Фумиа Кюма тэмдэглэв. Үнэн хэрэгтээ өөрийнх нь оронд ойрын хөршүүд л гол аюул учруулахыг Японы цэргийн байгууллагын тэргүүн илээр ярьжээ. АНУ-тай бат холбоотой байж, ПДХ сайн системтэй байх нь энэ аюулыг сөрөх гол хэрэгсэл гэж Японы Батлан Хамгаалахын сайд үзэж байна.
Япон Улс батлан хамгаалах стратегидаа АНД-н бүс нутаг дахь америкийн зуун мянган хүнтэй булэг дэх цөмийн зэвсгийн хүчээр тогтоон барих америкийн хүчинд тэртэй тэргүй түшиглэж буй. Тус улсад газар, далай, агаарын орчин үеийн өөрийн зэвсэгт хүчин бий. Тус улс одоо хөрш орнуудын талаар тагнуул хийхэд ашиглаж буй сансрын пуужингуудтай. Япон Улс цэргийн төсвийн хэмжээгээр ч сүүлийн байранд огт ороогуй. АНУ-ын тухайд бол, Пентагон Японтой хамтран байгуулах ПДХ бүс нутгийн системийн тусламжтайгаар Хятадын цөмийн зэвсгийн хүчээр тогтоон барих харьцангүй бага хүчийг сарниулахаар тооцоолж байна. Ямар ч гэсэн ПДХ америкийн стратегийн систем, түүний бүс нутаг дахь япон-америкийн салбар нь хятадын эсрэг хурц үзүүртэйд эргэлзэж буй мэрэгжилтэн алга аа. 1-2-р сард Калифорни муж улсын баруун эрэгт АНУ, Японы хамтарсан цэргийн сургууль хийж, түүнд Хятадыг хожмын дайсан гэж үзсэн нь үүнийг бас нотолж байна.
Япончууд эвтэй шалтаг тохиолдох бурийд «Хятадын аюулын» сэдвийг хөндөдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Хятадад зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцлахаар Европын Холбоо төлөвлөж байгаа ч энэ хоригийг хадгалахыг япончууд шаардаж байна. Японы ерөнхий сайд Синзо Абэ саяхан Токио хотод Италийн Сайд нарын Зөвлөлийн дарга Романо Продитай уулзахдаа, дээрх хоригийг ямар нэг талаар сулруулахыг Токио эсэргүүцэж байгааг мэдэгдээд, Хятадын талаар «болгоомжтой байхыг» Европын Холбоонд уриалжээ.
Японы үндэсний Батлан Хамгаалах газрыг саяхан бур яам болгож өөрчилсөнтэй холбогдуулж Хятадын Синьхуа агентлаг мэдэгдэхдээ, энэ нь салангид ажиллагаа огт биш, харин Японыг цэргийн гүрэн болгох гэсэн стратегийн чухал бүрэлдүүн хэсэг юм гэжээ. Японд одоо үндсэн хуулийн дайны эсрэг заалтыг хянан засахаар бэлтгэж байгаа нь нийт АНД-н бүс нутгийн нөхцөл байдал урьдаас таахын аргагүй өөрчлөгдөхөд хүргэж мэднэ. Үүн дээр нэмж хэлэхэд Япон Улс бараг бүх хөрштэйгээ газар нутгийн маргаантай байдаг нь өнөөгийн ертөнцөд хосгүй үзэгдэл юм.

Орчуулагч П. Шагдар