Foto: http://news.account.spb.ruБрюссельд пүрэв гаригт болсон, шинжээчид оролцсон Орос Улс — НАТО-гийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан үүнийг харуулав.
- Чех, Польшийн нутагт ПДХ системийн элемент байрлуулах АНУ-ын төлөвлөгөөг зохисгүй уршиг тарина гэж холбоотон орнууд үзэхгүй байна. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Яаап де Хооп Схеффер тийн ярив. Тэгвэл Орос Улсын байр суурь үүнийг эсрэг байгааг НАТО-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Константин Тоцкий мэдэгдлээ.
- Европт Америкийн стратегийн зэвсгийн элемент байрлуулах мэт стратегийн тийм чухал салбарт ерөөсгөл шийдвэр гаргахыг ОУ зөвшөөрч болохгүй. Энэ шийдвэрийг дангаар гаргаж байгаа юм. Хэрэг дээрээ энэ нь олон жилээр боловсруулсан олон улсын зарчим, зэвсэглэлд хяналт тавих хэм хэмжээг бусниулсан хэрэг гэж Тоцкий үзэж байна.
- Америкийн ПДХ систем Польш, Чехэд ямар хэрэгтэйг Орос Улс ойлгохгүй байна. Америкийн тал түүнийг Ираны пуужингийн аюулаас АНУ, Европыг хамгаалах шаардлагатай холбож байна. Гэвч тийм аюул таамаг шинжтэй юм. Учир нь Иранд тийм балластик пуужин байхгүй, мөддөө ч гарахгүй учир америкийн нотолгоо үндэсгүй байна. Иймээс Орос Улс Америкийг илуу дэлгэрэнгуй тайлбар өгөхийг шаардаж байгаа юм.
АНУ-ын цэрэг дайны бэлтгэл ираны эсрэг биш, харин оросын эсрэг чиглэлтэй гэж олон мэрэгжилтэн итгэж буй. Бүс нутагт хүчний нийтийн тэнцвэрийг алдагдуулах санаархал түүний үндэс юм. Тэгээд ч америкийн амдан сөнөөх пуужингууд Оросын стратегийн пуужингуудыг хараалах зорилготой. Тэдгээр нь оросын хилд ойр байрлах нь оросын пуужингуудыг нислэгийн хамгийн эмзэг үед — хурдаа авч байх үед амдан сөнөөх боломж олгоно гэж Пентагонд тооцоолж байна.
Тийм тооцоо хэр бодитой бол? Америкийн ПДХ системийг эсэргүүцэх дан цэргийн арга хэмжээ бий. Тэгээд ч аливаа ийм системд хавьгүй хямд аргаар хариу няцаалт өгч болно гэж Оросын засгийн газрын ерөнхий сайдын 1-р орлогч Сергей Иванов үзэж байна.

Орчуулагч П. Шагдар