Foto: http://www.nnovgorod.infoДоод Новгород хотод байдаг энэ үйлдвэрийг 1947 онд атомын үйлдвэрт зориулсан тоног төхөөрөмж бүтээх онцгой зохион бүтээх товчооны хувиар байгуулжээ. Атомын зэвсэг бүтээх «атомын төсөл» гэгчийн хүрээнд атомын салбарыг түргэвчлэн хөгжүүлэх гэсэн зөвлөлтийн тэр үеийн удирдлагын эрмэлзэл энэ товч нэрийн цаана байжээ.
Африкантовын нэрэмжит онцгой зохион бүтээх товчооны тухай ярихад «эхний», «анх удаа» гэсэн үгийг байн байн хэрэглэх болдог. Дэлхийд анхны атомын цахилгаан станцыг ЗХУ-д, бас умард өргөрөгт хөлөг онгоцуудад зам гаргаж өгөх атомын мөс зүсэгч анхны хөлөг онгоцны адил бүтээжээ. Чухамхуу доод Новгород хотын мэрэгжилтнүүд аж үйлдвэрийн цөмийн реактор, атомын станцууд болон иргэний флотын реакторууд анх бүтээжээ. Онцгой зохион бүтээх товчоо атомын эрчим хүчний хэдэн үеийн төхөөрөг бүтээж, оросын атомын мөс зүсэгч 8 хөлгийг тийм төхөөргөөр хангажээ. Саяхан «Ялалтын 50 жил» нэртэй шинэ үеийн мөс зүсэгч хөлөг онгоцыг усанд анх тавьжээ. Түүний реакторын төхөөргийг бас Африкантовын нэрэмжит зохион бүтээх товчоонд бүтээжээ.
- Гэхдээ хурдан нейтроноор ажилладаг реакторыг дэлхийд анх бүтээсэн нь Африкантовын нэрэмжит зохион бүтээх товчоог дэлхий дахинд жинхэнэ ёсоор алдаршуулжээ. БН-технологи болосруулж, нэвтрүүлснээр дэлхийн атомын эрчим хүч чанарын шинэ түвшинд гарсан гэж физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Жорес Алфёров ярьдаг.
- Хурдан нейтроны реакторууд нь цөмийн шатахуун өөрөө нөхөн үйлдвэрлэхэд хүргэдэг цөмийн эрчим хүчний салбар юм. Энэ нь олон арван жил эдэлсэн ч одоо хүртэл ноцтой Foto: http://enc.ex.ruтом осол огт гараагүй атомын эрчим хүчний салбар билээ.
- Африкантовын нэрэмжит зохион бүтээх товчоонд байгуулсан хурдан нейтроны туршилт-үйлдвэрийн БН-350 реактор 1973-1998 онд тасалдалгүй тогтвортой ажиллажээ. Тэгвэл БН-600 Уралын Белоярскийн АЦС-д амжилттай ажилласаар байна. Өнөөдөр энэ нь одоо ажиллаж буй энэ маягийн реакторуудаас хамгийн хүчтэй нь. Белоярскийн АЦС-д одоо Африкантовын нэрэмжит машины үйлдвэрийн зохион бүтээх товчооны төслөөр БН-800 шинэ реактор барьж байна. Харин 2020 оноос хойш ОУ-д БН-800 реактор бүхий хэдэн АЦС байгуулах юм.
Манай орон өнөөдөр хурдан нейтроны реактор бүтээх ажилд хошуучилж буй. Түлшний битуу орчлын эрчим хүч болох дэлхийн атомын эрчим хүчний ирээдуй чухамхуу энэ чиглэлтэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. Түүнийг нэвтрүүлэх нь тулшээр хангах асуудлыг шийдэх төдийгүй, эрчим хүчийг экологийн хувьд аюулгүй, байгалийн ураны зах зээлээс хараат биш болгоход тус хүргэнэ.

Орчуулагч П. Шагдар