Дүрэмт хувцасныхаа гадуур цэнхэр хормогч зуусэн үйлчлэгч бүсгүйчүүд ундаа, идэх юм зөөх нь сэтгэлд аятай, нэг л гэрийнх юм шиг харагдана. Оросын гоо сайхны онцлох тэмдэг болсон ягаан үсээр хормогчоог чимжээ.
«Аэрофлотын» хувцасны шинэ загварыг зохиогч нь Оросын хамгийн амжилттай загвар зохиогчийн нэг Виктория Андреянова юм. Өнөөдөр тэр «Оросын шуудан», «Оросын төмөр зам» зэрэг улсын өөр том нэгдлийн захиалгыг биелүүлж байна.
«Би цаг ямагт нийт улсаа хувцаслах их хүсэлтэй байсан» гэж Виктория инээмсэглэн ярьж байна. «Гэхдээ би загварыг төдий л тоодоггүй. Энэ бүхэн ердөө л тоглоом шиг надад одоо ч санагддаг» гэж тэр ярив. Загвар зохиогч үзүүлэх загвар бүтээхдээ үнэхээр үзэгчдийг ч, загвараа ч тоглоомд, ямар нэг тоглолтод үнэхээр татан оруулдаг. Түүний төвд тойрон аялагч, эсвэл үзүүлэх тоглолтод оролцож буй гимнастикчин ч шиг байдаг. Харин саяхан Москвад загварын долоо хоногийн үед Андреянова йоркширийн терьер үүлдрийн нохой сонирхогчдод зориулсан хувцасны загвараа үзүүлжээ.
Гэхдээ загвар үзүүлэх нэг хэрэг, амьдралд хэрэгжүүлэх өөр хэрэг. Тухайлбал, бодит амьдралд загвар зохиогчийн уран зөгнөл шинэхэн, өвөрмөц, тэгэхдээ маш ажил хэрэгч загвар бүтээнэ.
- Виктория Андреянова Оросын загварын дээд шагнал «Алтан манекенийг» хоёр удаа хүртжээ. Энэ нь түүний уран бүтээлийг үнэлсэн хэрэг, гэхдээ түүний бизнесчийн авьяас билэг мөн өндөр үнэлгээ авчээ. Улс орон шинэтгэлийн хэцүүхэн үеийг туулж, санхүүгийн хямрал тохиолдсон 90-ээд онд тэр Москвад «Виктория А» гэсэн өөрийн загварын ордон, өөрийн нэрийн үнэт хувцасны дэлгүүр нээжээ.
- Бид бүгдээрээ шинэ харилцаанд суралцах болсон. Учир нь би хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээж чаддаггүй байсан. Хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх нь өөрийн ажил хэргийг зохион байгуулсаны дүнд олж авдаг тэр эрх чөлөөний үнэ байдаг юм гэж Виктория одоо дурсаж байна.
- Одоо Виктория Андреяновагийн загварын ордоны ажил сайн байна, түүний бүтээлийг гадаадын шинжээчид ч, бур европынхон сонирхож буй. Гэхдээ орос загвар зохиогч тэднийг байлдан дагуулах гэж яарахгүй байна.
- Орос орон шиг борлуулах тийм том зах зээлтэй болохоор бүх зүйл бүрдсэн, бүгдийг янзалсан гэхээр, чамайг хачин жигтэй зүйл мэт хүлээж авах тэр газар руу яарах нь утгагуй бол уу?
- Үнэхээр Андреяновагийн хувьд эх орондоо ажиллах асар их талбар байна. Түүний байнгын үйлчлүүлэгчдийн дотор нэртэй жужигчид, санхүү, чбүр улс төрийн дээдсийн төлөөлөгчид байдаг. Тэр ерөнхийлөгчийн тамгын газарт зориулсан хувцас оёдог «Президент-сервис» үйлдвэрийн уран сайхны
удирдаач юм.
- Хүмүүс одоо орос хувцас өмсөх дуртай шиг санагддаг. Энэ нь манай сүү уух дуртайн адил зүй ёсны хэрэг. Одоо үдшийн наадамд Гугги гоёлтой очих нь сонирхолтой биш болсон байж магадгүй юм.
- «Орос загвар өөрийн замаар явж байгаа нь илэрхий» гэж Виктория Андреянова нотолж буй.

Орчуулагч П. Шагдар