Foto: http://galactic.org.ua/pr-nep/Fiz-7.htmШУ-ы ололт их орсон бүтээгдэхүүн боловсруулж, үйлдвэрлэдэг эх орны компаниуд дэлхийн зах зээлд өөрийгөө улам бур итгэлтэй мэдэгдэж, энэ зах зээлд хошуучлагчидтай эн тэнцуу өрсөлдөж байна.
- Дээд зэргийн технологи хөгжих нэг чиглэл нь хагас дамжуулагчийн лазер бүтээхтэй холбоотой. Түүнгүйгээр холбоо, кабелын телевиз, эмнэлгийн хосгүй төхөөрөмж ажиллах боломжгүй. Орос дахь лазерын гол төв «Полюс» хүрээлэн тийм лазер бүтээдэг. Энд хагас дамжуулагч лазерын 100 гаруй загвар бүтээжээ. Тэдгээрийн дотор гадаадын компаниудтай хамтран бүтээсэн лазер ч бий. Хүрээлэнгийн захирал Александр Казаков ярихдаа:
- Бид өмнөд солонгосын пуустэй хамтарч манай уламжлалт төхөөрөг – арван км хүртэлх зайг хэдэн метрийн нарийвчлалтай секундын хувиар хэмжих боломж олгодог лазерын алсын хэмжигчийг нүдэнд аюулгүй цацрагийн үелзэлтэй болгох ажил хийлээ.
- Өнөөдөр энэ багажийг барилгад өргөн хэрэглэв. Гүүр барихад эргээс эрэг хүртэлх зайг маш нарийн хэмжээх хэрэгтэй гээд бод л доо. Энд алсаас хэмжигчгүй бутэхгүй.
Дэлхийд эрчимтэй хөгжиж буй өөр чиглэл нь лазер хэрэглэсэн зүг чиг олох систем. Автомашин, хөлөг онгоц, нисэх онгоцны үйлдвэрт тэдгээрийн эрэлт байнга нэмэгдэж байна. «Полюс» хүрээлэн иргэний нисэх онгоцуудад зориулсан зуг чиг олох лазер-гироскопийн систем бүтээжээ. Түүнийг америкийн ГПС системийн жишиг болох Оросын хиймэл дагуулын ГЛОНАСС системтэй нэгтгэжээ.
- «Полюс» хүрээлэн дэлхийд лазерын техник бүтээхэд хошуучилдаг. Оросын лазерыг АНУ-д гаргаж, лазерын төрөл бүрийн техникийн элементийн баазыг Хятадад нийлуулж байна. Суулийн жилүүдэд 20 орны пуусуудтэй лазерын техник нийлүүлэх 500 гаруй гэрээ байгуулжээ.

Орчуулагч П. Шагдар