Foto: http://www.promoteen.com/article1144.htmlОлон улсын хэрэг явдлыг бодитой тусгах, дэлхийн мөргөлдөөнтэй байдалд хандах хандлагад хоёр нуур гаргахаас татгалзах нь хүмүүст олон улсын тавцанд гарч буй олон янзын, заримдаа будилж орооцолдсон, мөн түргэн өөрчлөгдөх үйл явдлыг ойлгож, үнэлэхэд нь тусалж буй. «Олон улсын сэтгүүл зүй олон туйлт ертөнцөд» бага хуралд оролцогчид ийн ярив.
- Өнөөдөр «ОДХ» радио, Москвагийн УИС-ийн сэтгүүл зүйн факультет, ЮНЕСКО-гийн зохион байгуулсан бага хуралд олон улсын сэдвээр бичдэг нэрт сэтгүүлч, улс төр судлаач, их дээд сургуулийн багш, ирээдуйн сэтгүүлч оюутнууд цугларав. Орчин үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хичнээн олон ч гэлээ хамгийн хөдөлгөөнт хэрэгсэл нь радио хэвээр байна гэж Москвагийн УИС-ийн сэтгүүл зуйн факультетийн декан Ясен Засурский үзэж байна.
- Технологи хөгжиж байна, гэхдээ радио олон нийтийн мэдээллийн хамгийн хүртээмжтэй, хамгийн олон талт хэрэгсэл хэвээр байна. «ОДХ» радио маш их, хариуцлагатай ажил хийдэг гэж би боддог. «ОДХ» радио улс төрийн янз бүрийн үзэл бодолтой шинжээчдийг яриулснаар ОУ-ын амьдралын бодит байдал, олон улсын гол гол асуудлаар тус улсын баримталж буй байр суурийг гадаадын сонсогчдод танилцуулахыг эрмэлзэж байна.
- Дэлхий байнга өөрчлөгдөж байна, үүний хамт олон улсын сэтгүүл зүйн онцлог ч өөрчлөгдлөө. Энд чанараа алдахгүй, тувшингээ бууруулахгүй байх нь маш чухал гэж «ОДХ» радио компанийн дарга Армен Оганесян ярьж байна.
- Олон улсын сэдвээр бичдэг сэтгүүлч олон туйлт ертөнцийн нөхцөлд улс орныг сайн мэддэг мэрэгжилтэн байхын сацуу тал бурийн мэдлэгтэй байх ёстой.
- Олон улсын сэтгүүл зүй ямагт шаардагдах болно. Түүнийг улсуудын гадаад бодлогын хэрэгсэл гэж үзэх нь олонтаа. Энэ нь үнэн. Гэхдээ үүний сацуу олон улсын сэтгүүл зүй хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг өргөжүүлж, тэдэнд бие биеэ сайн ойлгоход нь тусалж байна.

Орчуулагч П. Шагдар