Пуужин-сансрын үйл ажиллагааг 2015 он хүртэлх үед хөгжүүлэх стратеги үүнд чиглэжээ.
- Орос Улсын хувьд олон улсын зах зээлд нэн шаардлагатай сансрын салбарын суурь чадавхи бий гэж оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна.
- Пуужин-сансрын үйлдвэр хөгжүүлэх нь манай орны хувьд сансрын үйл ажиллагаа хараат биш байхын шаардагдах нөхцөл бөгөөд дэлхийн сансрын зах зээлд Орос Улсын өрсөлдөх чадвар эдийн засгийн төрөл бүрийн салбарт сансар судлалын ШУТ, технологийн шинэхэн ололтыг нэвтрүүлэхэд шууд нөлөөлдөг нь багагүй чухал юм. 2040 он хүртэлх урт хугацаанд Оросын явуулах сансрын үйл ажиллагааны асуудлыг Аюулгүй байдлын зөвлөл ойрын үед авч үзэхийг нэмж хэлэх байна.
- Өнөөдөр Америкийн ПДХ систем шиг Оросын систем зүг чиг олох хиймэл дагуулын дэлхийн ГЛОНАСС систем байгуулсан нь жолоодлогот биш сансар судлалын хамгийн чухал чиглэлийн нэг юм. 2007 онд тойрог замд ГЛОНАСС системийн 18 хиймэл дагуул гаргах бөгөөд 2009 он гэхэд сансарт ажиллах 24 аппарат бүх дэлхийг «харах» болно.
ГЛОНАСС-ын хөтөлбөрт хувийн бизнесийн оролцоог журамласан баримт бичгийг тун ойрын үед бэлтгэнэ гэж Оросын ерөнхий сайдын 1-р орлогч Сергей Иванов ярив. «Энэ нь нэмэгдэл асар их санхүүжүүлэлт» гэж Сергей Иванов онцлон тэмдэглэв. Энэ төслийн олон улсын ач холбогдлыг ч тэр тэмдэглэв. «Бид Казах, Энэтхэг Улстай хамтран ажиллах хэлэлцээр хэдийн байгуулсан. Персийн булангийн хэдэн орон бас ПДХ биш, харин ГЛОНАСС-т нэгдэхийг сонирхож байгаагаа илэрхийллээ. Хятад Улс ГЛОНАСС-ын дэлхийн аппаратын сансрын үйлдвэрлэлийг сонирхож байгаагаа илэрхийлэв. Энэ талаар Хятад Улстай хамтран ажиллах бүрэн боломжтой» гэж Оросын ерөнхий сайдын 1-р орлогч хэллээ.
Оросын ГЛОНАСС систем нь дэлхийд байрлал эзлэх америкийн ПДХ системийн адил далай тэнгис, агаар, хуурай замын объект, түүний дотор хүмүүсийн байрлаж буй газар, хөдөлгөөний хурдыг нэг метр хүртэл нарийвчлалтай тодорхойлоход зориулагджээ. Систем нь шуурхай, найдвартай юм. ГЛОНАСС нь Оросын нутагт цэргийнхний ч, иргэний ч ашиглагчдын эрх ашгийн үүднээс ажиллана.

Орчуулагч П. Шагдар