http://trancertwo.nightmail.ru/7_Novosibirsk.htmНэг тийм паркийг Сибирийн Новосибирск хотод барьж байна.
- Энд гурван жилийн дотор лаборатори, эрдэм шинжилгээний газар, албаны байр барина. Бас бага хурлын төв, үзэсгэлэнгийн танхим, худалдаа-үйлчилгээний газар, зочид буудал нээх юм. Техникийн парк нь 10 мянган ажлын шинэ байр бий болгоно.
Новосибирскийн техникийн паркийг цулгай газарт бариагүйг мужийн захирагч Виктор Толоконский онцлон тэмдэглэв. Энд Оросын ШУА-ийн Сибирийн салбарын алдарт эрдмийн хотхон байдаг. ШУ-ы энэ баян бурдийн 50 жилийн ой энэ жил болж байна гэж мужийн захирагч ярьж байна.
- Эрдмийн хотхон угтаа техникийн парк юм. Түүний нутагт туршилт шинжилгээ, лабораторийн баазтай эрдэм шинжилгээний 50 орчим том хүрээлэн байрладаг. Тэнд бас Оросын шилдэг их сургуулийн нэг – дээд сургуулийн өмнөх болон дараах бэлтгэл ч хийдэг Новосибирскийн сонгодог их сургууль бий.
- Новосибирскийн техникийн паркад мэдээллийн технологи, био технологи, багажны үйлдвэр, хүчний цахим зүй гээд инновацийн дөрвөн чиглэл хөгжинө гэж Виктор Толоконский ярьж байна.
- Бид энэ дөрвөн чиглэлийг сонгож авахад энэ нь жишсэн байдалтайг ойлгож буй. Бид бүх захиалагч, судлаачдад нээлттэй байх болно. Одоо бүх том төсөл ШУ-ы уулзварт буй. Foto: http://photo.pushkino.tvЖишээ нь, цемийн физикийн хүрээлэнгийн нэг том төсөл нь хорт хавдрын хөнгөн заслын орчин үеийн технологи байх юм. Тэр технологийг анагаахын хүрээлэнд бищ, чухамхуу цөмийн физикийн хүрээлэнд бүтээжээ.
Техникийн паркийн нэг чухал хэсэг нь бизнес-инкубаторууд болно. Тэдгээр нь шинээр байгуулагдсан инновацийн жижиг компаниудыг дэмжих үндсэн үүрэгтэй. Тэдгээр компанид зээл олгож, албан байр, туршилтын бааз үнэгүй турээслүүлэх зэрэг төрөл бүрийн хөнгөлөлт эдлүүлнэ. Гэхдээ том захиалагчид гол найдвараа тавина гэж мужийн захирагч үзэж байна.
- Инновацийн жижиг бизнесийг улсаас дэмжиж, өргөн дэд бүтэцтэй байлгахын сацуу том захиалагчдыг ч ШУ-д ойртуулах нь их чухал. Манай мужийн нөхцөлд энэ нь Минатом, «Оросын төмөр зам» юм. Бас нисэх онгоцны үйлдвэрийн болон сансрын компаниуд байгаа нь мэдээж. Манай Новосибирскт нисэх онгоцны том завод бий. Бас нефть, хий, төмөрлөгийн компаниуд байна.
- Техникийн парк байгуулахад 20 орчим тэрбум рубль буюу багцаагаар 800 сая долларын хөрөнгө оруулахын ихээхэн хэсэг нь хувийн хөрөнгө оруулалт байх юм.

Орчуулагч П. Шагдар