Монгол улсад орос хэлний жил явагдаж түүнд Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв идэвхтэй оролцож байна. Манай сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатарт сая очихдоо энэ төвийн орос хэлний төвийн захирал Тамара Бронскаятай уулзаж, Монголд явагдах орос хэлний жилийн ажиллагааны тухай өгүүлэхийг хүслээ. Тамара Бронскаягийн ярианы эх бичиг уншна уу?.
Монголын нийгмийн бүх үеийнхэн оролцож чадах, «Орос хэл –миний анд найз» хэмээх, соёл боловсролын төслийг бид хамгийн түрүүнд амьдралд хэрэгжүүлж эхэллээ. Төслийн эхний ажиллагаа хийж тухайлбал цэцэрлэгт болон дунд сургуулийн бага ангиудад орос хэл судлаж байгаа хүүхдүүдэд зориулсан ажиллагаа явуулж, дунд сургуулийн бага ангиудын сурагчидад зориулсан «Орос хэлний ертөнц» хэмээх хүүхдийн наадам зохион байгуулав. Түүнд Монгол улсад суугаа Оросын ЭСЯ-ны дэргэдэх оросын дунд сургууль, оросын боловсролын хөтөлбөрөөр ажиллаж байгаа нийслэлийн 933-р, 928-р дунд сургуулийн болон хувийн «Галакси». «Орленок» сургуулийн сурагчид оролцож, чээжээр шүлэг уншиж, дуу дуулж, орос хэл сайн мэдэж байгаагаа эцэг, эхчүүдэд, үе тэнгийнхэндээ үзүүлэв. «Орос хэл- чиний анд найз» төслийн хүрээнд Орос улстай, орос хэлтэй холбоотой 9 сэдвээр зохион бичлэгийн уралдаан бас зарлав. Энэ сарын 20-д уг уралдаан дуусч, түүнд түрүүлсэн сурагчдын нэрийг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соелын төвд 5-р сарын 5-д зарлана. 5-р сарын 22-т монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны 60 жилийн ойг тэмдэглэж., гаргах эмхэтгэлд, «Новости Монголии» сонинд сурагчдын шилдэг зохион бичлэгүүдийг нийтэлнэ. Хөгжмийн «Гол зүйлүүдийн тухай гол дуунууд» хэмээх наадам төслийн хүрээнд явагдаж оросын хөгжмийн зохиолчдын дуу дуулдаг гоцлон дуучин хамтлагууд оролцоно. Тэдний концерт Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соелын төвд 5-р сарын 4-д болно.
Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран энэ сарын сүүлчээр чухал ажиллагаа явуулахыг бид бодож байна. Энэ нь «Монголын нийгэм дахь Оросын дур төрх: түүх болон орчин үе» сэдэвтэй шинжлэх ухаан-практикийн олон улсын бага хурлын тухай хэлж байгаа юм. Орос хэл, уран зохиол, соелыг судлаачид, орос хэлний багш нар, нийгэм судлагчид, түүхч, олон нийтийн зүтгэлтнүүд бага хуралд оролцоно. Тэд тухайлбал «Монгол Орос хоер улс: соелын яриа, хэлцээ», 20-21 зууны монголын нийгэмд Орос Улсын дур, төрхийн ойлголтыг тодорхойлож байгаа хүчин зүйл» зэрэг сэдэвтэй, сонирхолтой илтгэлүүдийг бэлтгэж байна. Бага хурал энэ сарын 24-25-д Монголын улсын их сургуульд болно.
Тамара Бронская цааш нь ярихдаа «Монгол улсад орос хэлний жил явагдахад Ази- Номхон далайн бүс нутагт орос хэл судлагчдын «Азид түгсэн орос хэлний одоогийн байдал. түүнийг түгээх чиглэл, хандлага» сэдэвтэй уулзалт хийх нь хамгийн чухал үйл явдал юм. Ийм анхны уулзалт -2002 онд Улаанбаатарт, 2- дахь уулзалт — 2005 онд Ханой хотод боллоо. 3- дахь уулзалтын бэлтгэлийг идэвхтэй хийж байна. Орос хэл, уран зохиолын багш нарын монголын холбоо, Монголд суугаа Оросын ЭСЯ. Монголын найрамдлын нийгэмлэдийн холбоо, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соелын төв, Орос хэл, уран зохиолын багш нарын олон улсын Холбоо 3-р уулзалтыг зохион байгуулна. 6-р сарын 12-14-д болох уулзалтын шинжлэх ухааны өргөн хөтөлбөрөөр, чухал 10 сэдвээр илтгэлийг тавина. Азийн улсуудад тэдгээрийн дотор ТУХН-ийн гишүүн улсуудад уулзалтын тухай мэдээлэлийг бид илгээсэн» гэв.
Чиглэсэн зорилготой холбооны хөтөлбөрөөр Монгол улсад энэ намар орос хэлний долоо хоног орос монголын найрамдлын ээлжит 47- дахь сарын ажиллагааны хүрээнд явагдаж, оросын дээд сургуулиудын гол мэргэжилнүүд монголын багш нарт зориулсан арга зүйн семинар хийж үзүүлэх болон нээлттэй хичээл заана. Орос хэлний долоо хоногийн хүрээнд оросын шинжлэх ухаан, дээд сургуулийн ололт, амжилтуудыг танилдцуулж, оросын хэвлэлийн газруудын ном, зохиолуудын үзэсгэлэн ажиллана. «Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь оросын шинжлэх ухаан соедын төвтэй болон «Новости Монголии» сонинтой хамтран «ОДХ» радиогоос зарласан «зохион бичлэгийн уралдааны дунг бас гаргана. Эрхэм нөхөд өө! Уралдаанд оролцох цаг одоохондоо бий. Түүнийг зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид тэдгээрийн дотор «Зарубежстрой», Базовый элемент» компаниуд түрүүлэгсэдийг үнэ бухий зүйлээр тэдгэрийн дотор телевизор, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, монгол орос хэлний толь, «Новости Монголии» сонины жилийн захиалгаар шагнана. «Монголд орос хэлийг судлаж байгаа нь» гэсэн уралдаанд тэргүүн байр эзлэсэн нэг хүн Улаанбаатар хот дахь, Оросын Плехановын нэрэмжит Академийн салбарт үнэ төлбөргүй суралцах эрхтэй болно
Эрхэм нөхөд өө! Тамара Бронскаягийн ярьсан уралдааны болзолуудыг манай радиогийн улаанбаатарын цагаар 21 цаг 30 минутад явуулдаг нэвтрүүлгээр сонсож, «Новости Монголии» сонины энэ оны 3-р сарын 16-ны дугараас уншиж болно.

Орчуулагч М. Онджанова