Foto: http://zookaraganda.narod.ru/shimpanze.htmlСармагчин үнэхээр оюуны хөгжилтэй, хошигнож чаддаг гэдэгт оросын нэрт амьтан сургагч Маргарита Бреда итгэж буй. Түүний өсгөж буй долоон шимпанзе «Сармагчингийн гариг» гэсэн циркийн хосгуй шоуд оролцлоо. Москвагаас холгүй Тула хотод энэ шоуг анх тоглоход манай сурвалжлагч байв.
- «Сармагчингуудын гариг» жүжиг нь бүжиг, амьтаны сургуулилт, акробатик, агаарын гимнастикийг хослуулсан циркийн түүхэнд урьд байгаагүй зүйл. Гэхдээ гол сонирхолтой зүйл нь сармагчингууд хүмүүстэй эн тэнцуу ажиллаж, орчин үеийн хип-хоп, фанк-жааз бүжиг хийж, акробатын сургууль үзүүлж, бүр циркийн бөмбөгөр орой доогуур нисч байна.
- Жүжигчид оролцогчид бүгдээрээ сармагчинтай ажиллана. Үүнд сармагчингууд дуртай байдаг. Тэд энэ тоглолтод дураараа байдаг, учир нь бидний сургуулийн зарчим нь аль нэг дасгалыг хүчээр, автоматаар биш, харин жинхэнэ ёсоор нь хийдэгт оршино. Шимпанзенууд хоолыг Бие даан авч, бөмбөлгөөс бөмбөлөг рүү ниснэ. Тийнхуу зөвхөн сайн дурын зарчмаар чл ажиллана.
- Ер нь циркт шимпанзе тоглох нь нилээд ховор үзэгдэл. Амьтан сургагчдын авдаг сармагчин амьтаны хүрээлэнд хоёр дахь үед төрсөн байх ёстой, өөрөөр хэлбэл циркт амьтны хүрээлэнгээс ирнэ. Маргарита Бреда «Сармагчингуудын гариг» жүжиг тоглуулахын тулд жүжигчдээ Орос Улс, Голландын амьтны хүрээлэнгүүдээс цуглуулжээ. Жүжигчин сармагчингуудын дотор бүтэн хагас ойтой шимпанзе бий, бас 19 настай сармагчин ч бий, харин энэ нь циркийн хувьд нас хэтэрч буй хэрэг. Гэсэн ч шимпанзенууд бие биетэйгээ, мөн хүмүүстэй гар нийлжээ.

Орчуулагч П. Шагдар