Орос Улс атомын салбарт Азийн олон оронтой амжилттай хамтран ажиллаж байгаа юм. Гадаадад оросын мэрэгжилтнүүдийн барьж буй атомын эрчим хүчний нэг том объект Хятадад байгааг сануулбал зохино. Тяньванийн АЦС-ын эрчим хүчний хоёр блокийг барихад Оросын реактор, турбо генераторын шинэчилсэн төхөөргүүд ашиглаж буй. Хятадын хамгийн хүчирхэг энэ АЦС-ын эхний блок 1-р сарын эхээр 100 хувийн чадлаараа ажиллаж, эрчим хүчний хоёрдугаар блокийг ажиллуулахаар саяхнаас бэлтгэж эхэлжээ. Оросын тал Хятад Улстай өөр талбайд ч хамтын ажиллагаа үргэлжлүүлэхээр найдаж байна.
Бүс нутгийн бусад орны талаар дорвитой төлөвлөгөө бий. Тухайлбал, Сергей Кириенко Токиод айлчлах үед атомын эрчим хүчийг энх тайвнаар ашиглах тухай хоёр талын хэлэлцээр бэлтгэхэд голчлон анхаарах юм. Энэ баримт бичиг цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд ажилладаг оросын болон японы компаниудын хооронд шууд гэрээ байгуулах зам нээнэ. Японы ажил нэгт нөхөдтэй Сергей Кириенкогийн удахгүй хийх хэлэлцээг ОХУ-ын засгийн газрын дарга Мизаил Фрадков саяхан Японд айлчлах үед тохирсон зүйлийг хэрэгжүүлэх практик алхам гэж үзэж болох юм. Тэр үед оросын тал уран баяжуулах талаар болон баяжуулсан бэлэн ураны талаар японы эрчим хүчний компаниудад ахиухан үйлчилгээ олгоход бэлэн байгаагаа илэрхийлжээ. Аж үйлдвэр, технологийн одоогийн чадавхийг үндэс болгон манай орон ураны бүтээгдэхүүний талаар Японы атомын эрчим хүчний хэрэгцээний 30 хүртэл хувийг хангаж чадах юм. Ингэхдээ Москва хоёр талын хамтын ажиллагаа зөвхөн цөмийн түлш нийлүүлэх асуудлаар хязгаарлагдах ёсгүйг үндэс болгож буй. Тэгэхдээ японы төдийгүй, оросын зах зээлд хавьгүй өргөн хамтран ажиллаж болох юм. Энэ бух асудулыг одоогийн хэлэлцээн дээр хэлэлцэнэ.
Монгол Улсад Сергей Кириенко тэргүүтэй Росатомын төлөөлөгчдийг улсын ерөнхийлөгч Энхбаяр хүлээн авч уулзана. Монголын засгийн газарт хийсэн хэлэлцээн дээр атомын эрчим хүчний хүрээнд хамтран ажиллах боломжийг судална. Хоёр орны хооронд засгийн газрын хэлэлцээр хэдийн байгуулжээ. Монгол Улс уран олборлодог орон, Орос Улс уран олборлодог бүх оронтой хамтран ажиллана, энэ нь Орос Улсад ашигтайг Сергей Кириекно онцлон тэмдэглэж байв. Энэ хүрээнд хожим туншилж болох орны дотор МУ-ыг ч тэр нэрлэсэн юм.
Цахилгаан эрчим хүчний дотоодын эрэлт улам нэмэгдэж байгааг хангахын тулд АНД-н бүс нутгийн олон орон атомын эрчим хүчийг хөгжүүлэхэд ахиухан анхаарч байна. Үүнтэй уялдан Орос Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг маш идэвхтэй сонирхсон хэвээр байна. Шинжлэх ухааны их чадавхитай, өндөр нэр хүндтэй Орос Улсын атомын салбарын хувьд ирээдуйтэй зах зээлд батжих бүхий л үндэс байна.

Орчуулагч П. Шагдар