- Орос Улсын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов, Хятад улсын сансрын газрын дарга Сунь Лайянт нар хэлэлцээ хийсний дараа энэ баримт бичигт гарын үсэг зуржээ. Сансрын ШУ, нарны аймгийн судалгааны ШУТ-ийн хамтын ажиллагаа харилцан ашигтай шинжтэй хийгээд бас Ангариг гариг, түүний дагуул Фобосыг судлахад орос-хятадын ажиллагаа чухал болохыг талууд тэмдэглэжээ. Тийм судалгааны дүн Ангариг гаригийн тухай хүн төрөлхлтний мэдлэгт ихээхэн хувь нэмэр оруулж, хоёр орны сансрын байгууллагууд хамтарсан чармайлт тавих нь Ангариг гариг хавийн уудмыг илуу өргөн судлах боломж олгоно. Талууд 2009 онд хэрэгжүүлэх төслийн механизмыг хэлэлцэв. Ангариг гаригийн тойрог замд хятадын том биш хиймэл дагуул оруулж, энэ гаригийн ойролцоох сансрын уудмыг судлана. Харин оросын арай том модуль Ангариг гаригийн дагуул Фобост бууж, хөрсний дээжий нь аваад дэлхийд буцаж ирнэ.
Одоо сансрын салбар дахь орос-хятадын хамтын ажиллагааны хөтөлбөрт хоёр орны хамтын ажиллагааны 33 чиглэл оржээ. Тэдгээрийн дотор дэлхийн сансрын одон орон судлах «Ультрафиолет» оргил байгуулах ажил байна, сансарт явуулах ажлын Хятадын таван жилийн төлөвлөгөөнд энэ тухай өгүүлжээ. Сансрын одон орон судлах «Ультрафиолет» оргил америкийн сансрын «Хаббл» дуран авай шиг болох ёстой. Сансрын одон орон судлах «Ультрафиолет» оргил хэт ягаан үелзэлээр «алсын сансар» гэгчийг судлах юм. Тийм судалгаа нь цоо шинэ орон зай нээж, улам цаашлан, одоогоор мэдэгдэхгүй байгаа шинэ объектууд харах боломж олгоно. Орос Улс энэ төсөлд мэдээлэл дамжуулах өөрийн багажийг сансрын одон орон судлах «Ультрафиолет» оргилд байрлуулах юмуу бүрдэл зүйлийг нь нийлүүлэх байдлаар оролцох боломжийг хятад нөхөддөө олгоно.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин 3-р сарын 29-нд Калуга хотод болсон Төрийн зөвлөлийн нүүдлийн хуралдаан дээр үг хэлэхдээ, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад сансрын үйл ажллагааны үр дүнг ашиглахыг уриалав. Сансрын ажиллагаанд манай тэргүүлэх байр суурийг хангах нь гагц зорилго бишийн адил пуужингийн салбар ч гагц зорилго биш гэж тэр ярив. Сансрын үйл ажиллагаа нь түүний үр дүнг дэлхийд бараг хязгааргүй ашиглах боломж олгож буй. Энэ нь одоо навигаци, геодези, холбоо, телевиз, экологи, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, тээвэр, ойн аж ахуй зэрэг нэн идэвхтэй хөгжиж байгаа салбарт туйлын шаардлагатай байгааг Путин тэмдэглэв.
Ингэхдээ сансрыг милитарчлахыг Орос Улс ч, Хятад Улс ч эсэргүүцэж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хоёр тал сансрын уудамд зэвсгээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх санаанд үнэнч байгаа бөгөөд сансарт зэвсэг байрлуулахыг сэрэмжлэх гэрээ хэлэлцээр байгуулах хэлэлцээ чухал болохыг онцлон тэмдэглэж байна. БНХАУ-ын даргын Орос Улсад хийсэн айлчлалын үед гарын үсэг зурсан улс төрийн хамтарсан тунхаглалд ч үүнийг заажээ.

Орчуулагч П. Шагдар