Foto: http://www.magister-unesco.ruЭнэ бүтээлийг англи хэлнээс орчуулсан анхны орон нь Орос Улс болов. «Хүн төрөлхтний түүхийг» Оросын номын дэлгүүрүүдэд худалдаж эхэллээ.
- Энэ төслийг дэлхийн шаардлагад өгсөн хариулт, соёл дундын жинхэнэ яриа хэлцээний үлгэр жишээ гэж нэвтэрхий толийг хэвлүүлсэн «Магистр-Пресс» хэвлэлийн газрын ерөнхий захирал Валерий Харькин хэллээ.
- Энэ толийг олон орны шилдэг эрдэмтэд туурвижээ. Тэгээд ч хүн төрөлхөтний түүхийг анх удаа дэлхийн хамтын нийгэмлэгийн байр сууринаас боломжийн хэрээр туйлын бодитой харж чадсан байж болох юм.
- Нэвтэрхий толийг зохиолцсон 450 гарамгай эрдэмтэн үнэхээр хосгүй арга зуй боловсруулж чаджээ. Энэ арга зүй нь хүн төрөлхтөн амьдралыг оюун санаа, эд материалын хувьд боловсронгүй болгох тийш өдрөөс өдөрт, зуунаас зуунд хэрхэн ахиж байсныг харах боломж олгожээ. Ингэхдээ түүхийн судалгаанд шашин, арьсны өнгө болон бусад зүйлийг урьтал болгохоос зайлсхийжээ.
- Нэвтэрхий толины орос хувилбар англи хэлээр гарсан эхээсээ нэг ботиор илуу юм. Энэ нэмэлт боть Орос Улсад зориулагджээ. Түүнийг ОХУ-ын ЮНЕСКО-гийн хэрэг эрхэлсэн комиссын санаачлагаар, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын дэмжлэгтэйгээр бүтээжээ.
- Оросын түүх нь хүн төрөлхөтний дэлхийн түүхийн салшгүй хэсэг юм. Үүний сацуу Оросын ард түмний хувь заяанд түүхэн түгээмэл хүчин зүйл төдийгүй, хосгүй зүйлс нөлөөлснийг нэвтэрхий толь зохиогчид үнэмшилтэй харуулжээ. Тэдгээр зүйлс Дэлхийн евразийн энэ асар том нутгийн хөгжлийн олон онцлогийг тодорхойлжээ.
Уншигчийн хийж болох бас нэг чухал ажиглалт гэвэл одоо Оросын нутагт аж төрж байгаа янз бүрийн омог, ард түмнийг нэгтгэхэд орос хэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Орос хэл соёл иргэншлийн хөгжлийг хангаж, соёлын өвөрмөц байдлыг хадгалан соёлын яриа хэлцээ өрнөхөд тус болжээ. Энэ нөхцөл байдал нь орос хэлний дэлхийн уралдаан зохион байгуулагчдыг энэ уралдаанд түрүүлэгчдийг «Хүн төрөлхөтний түүх» нэвтэрхий толийн орос хувилбараар шагнахад хүргэсэн бол уу.

Орчуулагч П. Шагдар