Энэ оронд гарсан мөргөлдөөнийг гол нь улс төрийн аргаар зозицуулах ёстойг баримт бичигт заажээ.
- Ерөнхийлөгч Бушийн Иракийн бодлого бас нэг ноцтой цохилт авав. Америкийн зэвсэгт хүчин Иракаас 2008 оны 9-р сараас өмнө буцаж ирэх ёстойг нэг өдрийн өмнө төлөөлөгчдийн танхим бас заасан. Одоо АНУ-ын конгрессын дээд, доод танхим шийдвэр гаргах эцсийн хугацаагаа тохиролцох ёстой.
Үнэнийг хэлэхэд энэ хоёр хуулийн төсөл зөвлөмжийн л шинжтэй. Гэхдээ ерөнхийлөгч Буш үүнд уур уцаартай хандсан нь тэдгээр хууль хожим их нөлөө үзүүлж, ач холбогдолтой болохыг харуулж байна. Тэр сүүлийн өдрүүдэд энэ сэдэвт долоон удаа хандаж, ардчилсан намынханыг эрс шүүмжилж, иймэрхуу хуулийн төсөлд хориг тавина гэж  хичнээн ярьсныг америкийн сэтгүүлчид тоолжээ. Өөрийнх нь эхэлсэн иракийн кампани хууль тогтоогчид санхүүжүүлэхээ болимогц эцэс болохыг Цагаан ордоны тэргүүн ойлгож байгаа нь мэдээж. Нөхцөл байдал чухам ингэх тийшээ байна.
Хууль тогтоогчид, өөрийн орны иргэдийн эх оронч үзлийг ашиглах гэсэн Жорж Бушийн бүхий л оролдлого суйрч буй. Америкчуудын 70 хүртэл хувь түүний иракийн бодлогод дургүйцэж, хөвгүүдээ эх оронд нь даруй буцааж ирүүлэхийг хүсч байна. Иракаас АНУ зайлах нь энэ орон, бүс нутгийн хувьд сүйрэл болно гэсэн түүний бүх нотолгоо амжилт олохгүй байна. Ирак Улс иргэний дайн дэгдсэн дэлхийн терроризмыг таригч хэдийн болжээ. Иракт ардчилал, хүний эрх, эрх чөлөөг ямар ч гэсэн ялуулах шаардлагатай гэсэн яриа худал хуурмагийн улмаас инээд ч, зэвүүцэл ч төрүүлж буй. Иракийн ерөнхийлөгч Жаляль Талибаны мэдэгдэл ч ингэж ярих үндэс өгч буй. Тэрээр Эр-Риядад болсон араб дундын дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ, америкийн халдлага Ирак болон нийт бүс нутгийн хувьд маш ноцтой уршиг тарьсан эзэгнэл болсныг тэмдэглэжээ.
Үүнээс илуу товч, тодорхой, ойлгомжтой яаж хэлэх вэ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Иракийн эсрэг АНУ-ын өдүүлсэн дайныг бүр эхний өдрүүдэд нь том алдаа гэснийг саная. Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрөв, гэвч илэрхий баримт байсаар байхад Вашингтон үүнийг зөвшөөрөхийг огт хүсэхгүй байгаа нь тоогүй. Ерөнхийлөгч Буш муйхарлаж, бас хууль тогтоогчидтой үзэлцсээр байвал өөрт нь үл итгэх санал хураахад хүргэж мэднэ. Ингэвэл тэр 21-р зуунд засгийн эрхнээс зайлуулагдсан АНУ-ын анхны ерөнхийлөгч гэсэн олхиогүй нэртэй болох юм.

Орчуулагч П. Шагдар