Foto: http://www.altaimongolia.ru/- Нүүдэлчдийн со ёл гэж юу вэ? Хүн төрөлхтний соёлын сонирхолтой бүхэл бүтэн давхарга одоо манай гаригт ямаршуу янзтай байна вэ? түүний тухай хэн ч бараг мэдэхгүй байгаа шүү дээ?
- Өнөөгийн хүмүүс нүүдэлчдийн талаар тун бага мэдэж байгаа, мэдэж байгаа бол муу талаар мэддэг нь тоогүй, өөрөөр хэлбэл нүүдэлчид бол зэрлэгүүд, зугээр ч нэг зэрлэг биш, харин суурьшигчдын соёл иргэншлийн ололтыг устгадаг, өөрийн соёл бүтээгээгүй маш харгис зэрлэгүүд гэж үздэг. Яагаад ч юм тал нутагт үлдэгсдийн талаар гомдмоор байдаг. Тэдний тухай бараг мэддэггүй нь яая гэхэв, харин буруу, гомдмоор мэдээлэлтэй байдаг нь л тоогүй. Тэгээд би нүүдэлчдийн оюун санааны болон эд материалын соёлыг харуулах материал цуглуулахаар шийдсэн, учир нь нүүдэлчдийн соёл мэдэгддэггүй. Тэд гэр барьж, гал түлж байсан ором нь үлдэж, тэд тэндээс явсан байдаг. Иймээс соёл байхгүй мэт санагддаг. Тэгээд бид аялалд гарсан. Бид хэдэн жилийн дотор маш сонирхолтой зүйл цуглуулж, одоо музейдээ Монгол, Буриад, Казах, Киргизээс үзмэр тавиад байгаа.
- ХХI зуунд нүүдэлчид хэрхэн аж төрөх вэ?
- Урьд нүүдэлчний аж төрөх ёсонд шилжсэн нь эдийн засагт асар том цөмрөлт болжээ. Газар тариалангийн соё л байсан, гэтэл эрт цагт эдийн засгийн хямралын үед хүмүүсийн зарим нь мал өсгөж, малтайгаа нүүдэллэх болжээ. Энэ нь цөмрөлт, хүн төрөлхөтний их ололт байв. Учир нь мал өсгөх нь жишээлэхэд будаа тарихаас хавьгүй хэцуу байв. Энэ нь янз бүрийн эринд янз бүрийн нутагт 8000-аас гурван зуун жил болсон. Жишээ нь, Ямалд зэрлэг бугыг ердөө гурван зуун жилийн дотор тэжээмэл болгосон нь хамгийн залуу соёлын нэг юм. Хятадаас Каспийн тэнгис хүртэл Их талын нүүдэлчдийн хувьд хонь, ямаа, үхэр, тэмээ, адуу гээд таван хошуу мал байна.
- Тэгвэл нүүдэлчдийн соёлын голомт хаана хадгалагдаж үлдсэн бэ?
- Тев Ази, Монгол, Казах, Киргиз, баруун Хятад, Түвдэд үлдсэн. Түвдэд далайн түвшингээс дээш 4 км орчим маш өндөр нутагт ууланд аж төрдөг нүүдэлчид бий. Манай БН Тува Улс байна. Буриадад нүүдэлчдийн соёл үлдсэн. Алс умард нутагт, манай тундрт Канадынхтай адил аж төрдөг ард түмэн бий. Умард Африкт бедуин, туарегууд бий. Өмнөд Америкт Титикак нуураас холгүй нүүдэллэн аж төрдөг, тоогоор цөөн зарим омог бий. Тэнд цөл, хагас цөл, тундр байдаг, өөрөөр хэлбэл газар тариалан эрхлэх боломжгүй маш хатуу ширүүн нөхцелтэй нутаг. Харин Казахт атар эзэмшсэнээр нүүдэлчдийн соёл устжээ. Ер нь нүүдэлчдийн соёл экологид маш гамтай ханддаг. Тэд маш хатуу ширүүн нөхцөлд аж төрж чаддаг, өөрсдийгөө хүрээлэн буй орчны нэг хэсэг гэж үзэж, үнэхээр хамгаалдаг.
- Нүүдэлчдийн үйл ажиллагааны улмаас экологийн хямрал гарч байсан удаа бий. «Бэлчээргүй болох» аюул гардаг.
- Тийм явдал гарч байсан нь үнээн. Эрт цагт энэ бүхнийг дайнаар зохицуулдаг байв. Тухайн тал нутаг юмуу цөл газар тодорхой тооны хүн тэжээх учир нүүдэлчин омгуул байнга дайтаж, үүнийгээ «адуу мал, хүүхнүүдийн төлөө» дайн гэдэг байв. Тэгээд ч нүүдэлчид байгалийн нөхцлөөс маш их шалтгаалж байсан, шалтгаалж байдаг нь мэдээж. Өөрөөр хэлбэл, ган гачиг болж, тал нутаг хатахаар тэд нүүхээс аргагүй. Тийнхүү тэд байгалд хавчигдан нүүж, суурьшсан хөршүүдийн нутагт очиж, нүүдэлчдийн довтолгоо үүнтэй олон талаар холбоотой байв.
- Өнөөдөр нүүдэлчид хэнтэй дайтаж байна вэ?
- Азаар, тэд хэнтэй ч дайтаагүй байгаа. Заримдаа хилийн нутагт адуу мал, хүүхнүүд хулгайлах үед омог аймгийн дотор дайн гардаг. Нүүдэлчид суурьшмал хөршүүдээсээ илуу хортой байгаагүй. Чингис хааны үеийг аваад үзэхэд нүүдэлчид наад зах нь эрүүдэн тамлаж байгаагүй, хүнийг цаазлах бол зүгээр л цаазалдагаараа суурьшмал хөрш хятадуудаас ялгаатай байв.
- Тэгвэл одоо эргэн тойрон хот суурин, цахилгаантай байж, интернеттэй болсон нөхцөлд нүүдэлчид соёлоо яаж хадгалж чадаж байна вэ? Тэд соёл иргэншлийн энэ тохь тухтай зүйлийг эзэмшихийг огт хүсэхгүй гэж үү?
- Үүнийг тэд хүсэлгүй яахав, эзэмшиж ч байгаа. Тэд соёл иргэншлийн ололтыг эзэмшивч уламжлалт соёлоо хадгалж буй. Гэхдээ тэд өвөг дээдсийн гэрээсийг үнэхээр дагаж, уул овоо тахиж, мал сүргээ адуулж байна. Энэ нь маш хүнд ажил. Тэд гэрт сууж, малдаа тохирсон нутгаар нүүдэллэж, ингэхдээ соёл иргэншлийн ололт ашигладаг нь нүүж суухад нь саад болдоггүй. Урьд нүүдэг байсан буюу одоо ч нүүж байгаа ард түмнүүдийн хувьд нүүдэлчдийн аж төрөх ёс туйлын нэр төрийн хэрэг байдаг. Тэд нүүдэлчид гэдгээрээ бахархаж байдаг, тэд үүгээрээ үнэхээр их бахархдаг.
- Нүүдэлчдийн соёл ямар байдаг вэ?
- Энэ соёл экологид гамтай ханддаг, орчинтой туйлын зохицож аж төрдөг тухай би хэдийн ярьсан, энэ нь ялангуяа одоо энэ 21-р зуунд их чухал. Ертөнц амьд гэдгийг тэд ухаарч, өөрсдийгөө түүний хэсэг гэж үздэг. Умард нутагт хүн модыг зүгээр л тайрчихгүй, мод руу дөхөж очиж, цаг хүйтэн, хүүхдүүд нь гэрт даарч байгаагаас гал түлэх хэрэгтэй учир мод тайрахыг гуйж, ингэсний дараа л модыг тайрна. Мод бүр хатсан, хуурай байсан ч тэгнэ. Бас хонь адуу, ялангуяа Умард нутаг дахь адуу, буга нь зүгээр л бэлчээд байхгүй, эвсэг аж төрнө, адуу нь ойрын шадар хань. Тэгээд ч бид өөрийн гэж үздэг орчин үеийн соёл иргэншлийн олон ололтыг нүүдэлчид гаргажээ. Энэ нь дугуй, ердийн хөсөг, жингийн зам гээд л.
- Тэд үлгэр домог, дуу хөгжим хадгалж үлдсэн үү?
- Нүүдэлчид бичиг үсэг зохиогоогүй, бас бичиг үсгийн хэдэн систем зохиосон ч ном гаргаагүй гэж тэднийг ихэвчлэн зэмлэдэг. Гэвч тэд ном бүтээхдээ баяртай байсан, харин номоо авч явах боломжгүй байсан гэж би үүнд хариулна. Гэр орноо, эд хогшлоо авч явахын хажуугаар бас ном авч явах ямар хэцүүг бод л доо. Тэгвэл тэд мэдлэгээ яаж дамжуулдаг байсан бэ? Мэдээллийг асар ихээр санадаг тусгай хүмүүс байсан. Жишээ нь, Киргизийн «Манас» тууль байна, түүнд хагас сая мөр шүлэг бий, түүнийг чээжээр мэддэг хүн уншиж, уламжлалыг тийнхүү дамжуулж иржээ. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн том туульс, «Манас» нь «Илиада», «Одиссей» хоёроос хорь дахин том юм. Хот айлд зочлон ирсэн хүн тэднийд сууж, тууль хайлна. Унтаж амрах, хоол унд идэх үед л завсарлан, «Манас» түүлийг зарим газар хагас жил хайлдаг.
- Гэвч одоо залуус Бритни Спирсийг сонсох учир аман соёл мөхөх ёстой юу?
- Тэд орчин үеийн хөгжим сонсдог нь мэдээж, гэхдээ өөрсдөө дуулах маш дуртай. Үлгэр домог бас амьд, хөгшид тууль хайлж, залуучууд амархан тогтоодог. Баруун Монголд би казахуудтай хамт аж төрж байх үед имам ном уншиж байсан, хажууд тосгоноос ирсэн, магнитофон барьсан нэг залуу байсан. Имам ядраад, тэр залууг хөлгөн судраас үргэлжлүүлэн чээжээр уншихыг хүсч, залуу ч уншсан. Туулийн бусад уламжлал, үлгэр домог хайлдаг уламжлал, оньсого таалгадаг, аялгуулан унших уламжлал тийнхүү хадгалагдаж, энэ бүхэн хэвээр байна.
- Суурьшлийн нийгэм нүүдэлчдэд ямар нэг байдлаар тусалж, энэ соёлыг хадгалахад нэмэлт нөхцөл бүрдүүлэх ёстой юу?
- Соёл иргэншил бүр нааштай байдлаар мөргөлдөхөд л аль нэг иргэншил арилах ёстой. Иймээс миний бодлоор саад хийхгүй байх нь гол зүйл. Индиануудад амь зуухад нь зориулж асар их тэтгэлгэ өгөхөөс өөр юм хийхгүй байдаг Америк загвар тэд архидан согтуурахад хүргэж, залуус нь хот руу явж, гэмт бүлэгт ордог байна. Энэ нь зохисгүй хандлага. Миний бодлоор, тэдэнд нүүдэллэж, хөдөлмөрлөж бүтээсэн хүнсний зүйлээ худалдах боломж олгох нь дээр. Хүн ажил хийж байгаа цагт хүн хэвээр байдаг.

Орчуулагч П. Шагдар